Tuesday, January 31, 2012

Семинар-2

Электролит дахь цахилгаан гүйдэл
Металл дахь цахилгаан гүйдэл
•    Металл сайн дамжуулдаг
•    Маш их чөлөөт электрон байдаг

Давсны уусмал яагаад цахилгаан дамжуулсан бэ?
Давсыг усанд хийхэд усны  диполиуд нь түүнийг бүчин тойрч (шоргоолжнууд өтийг тасчиж байгаагийн адил) натрийн эерэг ион ба хлорын сөрөг ионуудыг талст орон тороос нь салган авч одно. Үүний үр дүнд давс усанд уусч давсны уусмал бий болно. 
•    Давс усанд уусах үед усны диполиуд давсны ионуудыг оронт тороос нь салгана. Ингэж бодис усанд уусч ионуудад задрах үзэгдлийг диссоциац гэдэг.
•    Давсны уусмал үүсэх үед натрийн эерэг ионууд, хлорын сөрөг ионууд усны диопиудаар хүрээлүүлэн дулааны хөдөлгөөн хийнэ. Давсны уусмалд цэнэгтэй бөөмүүд бий болсон тул цахилгаан гүйдэл гүйх боломжтой боллоо гэсэн үг
•    Ингээд эерэг натрийн ион сөрөг туйл руу сөрөг хлорын ион эерэг туйлруу татагдан хөдөлнө.
Металл дахь цахилгаан гүйдлээс ялгаатай нь шингэн дэх гүйдлийн үед ионууд зөөгдөж байгаа учир электрод дээр бодис ялгардаг.







Цахилгаан дамжуулдаг шингэнийг электролит гэнэ.
Электролит дэх цахилгаан гүйдлийн үед электрод дээр бодис ялгардаг. Энэ үзэгдлийг электролиз гэнэ.
Фарадейн хууль

Гүйдэл удаан гүйх тутам электрод дээр ялгарах бодисын хэмжээ нэмэгдэнэ.
Электрод дээр ялгарсан бодисын масс нь уусмал дундуур нэвтрэн өнгөрсөн цэнэгийн хэмжээнд шууд пропорциональ байна.
•    М=kq=kIt                 k- тухайн бодисын цахилгаан химийн эквивалент







Электролизын үзэгдлийн  хэрэглээ
Химийн үйлдвэрт цэвэр металл ялгах, төмөр биетийг өнгөт металлаар хучих, бодисыг мөнгөлөх , никельдэх, металл хэв (модон хэвээ бал чулуугаар өнгөлөөд катод болгоно) хийхэд хэрэглэдэг.

Туршилт
–    Хэрэглэгдэхүүн
•    Ус, давс , чийдэн, батарей, дамжуулагч утас
–     Чийдэнг асаая
•     Металлаар дамжуулагч утсыг шууд залгана
•     Усаар дамжуулан залгана
•     Давсаар дамжуулан залгана
•     Усандаа давс хийж хутгаад хэлхээг залгана.
–    Аль тохиолдолд асаж байгааг ажиглаад өөрсдийн дүгнэлт хий











Хичээл: Электролит дэх  цахилгаан гүйдэл
СУРАЛЦАГЧДЫН АЖЛЫН ХУУДАС
Багийн  нэр: ……………………………………             ………он……сар …..өдөр
Даалгавар     Гүйцэтгэл

•    Ямар,  ямар шингэн цахилгаан дамжуулж болох  талаар таамаглалаа бич

•    Утаснуудыг нийлүүлэхэд холбоход гүйдэл юугаар дамжиж байгааг тайлбарла


•    Давсаар дамжуулан залгахад чийдэн асаж/асахгүй  байгаа шалтгааныг өөрийн бодлоор тайлбарла

•     Усаар дамжуулан залгахад чийдэн асаж байгаа асахгүй байгаа шалтгаанийг өөрийн бодлоор тайлбарла


•    Давсны уусмалаар дамжуулан залгахад чийдэн асаж байгаа асахгүй байгаа шалтгаанийг өөрийн бодлоор тайлбарла

•    Электрод дээр бодис ялгарч байгаа байдлыг сайтар ажиглаад юу болох талаар өөрийн таамаглалыг бичнүү!

   


Туршилтын заавар :
1-р дасгал: Цахилгаан гүйдлийн металлаар дамжуулан чийдэнг асаах
•    Хэлхээний түлхүүрийг холбоходоо 2 утасыг хооронд нь холбоно.

2-р дасгал: Цахилгаан гүйдлийг давсаар дамжуулан чийдэнг асаах
•    Шилэн аягатай давсанд дамжуулагч утаснуудын 2 үзүүрийг дүрж үзнэ.
•    Холболт зөв болсон үгүйг сайтар ажиглаж дүгнэлт гаргана.
З-р дасгал: Цахилгаан гүйдлийг усаар дамжуулан чийдэнг асаах
•    Шилэн аягатай усанд дамжуулагч утаснуудын 2 үзүүрийг дүрж чийдэнг асаж байгаа үгүйг сайтар ажиглана.
4-р дасгал:  Цахилгаан гүйдлийг давсны уусмалаар дамжуулан чийдэнг асаах
•    Усандаа давс хийж хутгаад давсны уусмалаа бэлтгэнэ.
•    Шилэн аягатай давсны уусмалдаа дамжуулагчийн 2 үзүүрийг дүрж чийдэн асаж байгаа үгүйг ажиглана.
5-р дасгал: Цахилгаан гүйдлийг давсны уусмалаар дамжуулан чийдэнг асаахад дамжуулагчийн утаснуудын нэг үзүүр дээр бодис ялгарахыг ажиглах
•    Бодис ялгарахыг ажиглах тулд хэлхээг 9В батарейд залгана.
•    Батарейг хэлхээнд цуваагаар залгана.
•    Шилэн аяган дотор дүрсэн дажуулагчуудын үзүүрийг ажиглана.










Дасгал ажил,  үнэлгээний даалгавар:
А. Дасгал ажил, тест
1.    Зургыг сайтар ажиглаад цэнэг зөөгчийг заасан асуулдтын тэмдэгийн оронд тохирох үгийг нөхөж бич.
a.    Ион
b.    Электрон
c.    Протон 
d.    Сөрөг ион







2.    Давсны уусмалд эерэг ионууд нь ….. юм.
a.    Иа –ионууд
b.    Cl-ын ионууд
c.    Саармаг
d.    Электрон








3.    Шингэн дэх гүйдлийн үед электрод дээр бодис ялгарах үзэгдлийг амьдрал дээр 

…………………………………………………………………………………….. хэрэглэдэг.






4.    Фарадейн хуульд гүйдэл удаан гүйх тутам электрод дээр ялгарах бодисын хэмжээ …………………………………байна.    /M= к I t/
a.    Улам бага
b.    Улам их
c.    Хэвээрэй    


No comments:

Post a Comment