Thursday, March 21, 2013

Цахилгаан эрчим хүч


Сэргээгдэх эрчим хүч

http://bits.wikimedia.org/skins-1.19/common/images/magnify-clip.png
Эрчим хүчний үндсэн 3 эх үүсвэр

http://bits.wikimedia.org/skins-1.19/common/images/magnify-clip.png
Дэлхийн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр, 2006 оны байдлаар[1]
Сэргээгдэх эрчим хүч гэдэг нь нар, салхи, бороо, далайн давалгаа,газрын гүний дулаан зэргээс гарган авдаг, тасралтгүй нөхөн сэргээгддэгэнергийг хэлнэ. 2006 оны байдлаар Дэлхийн нийт эрчим хүчний 18%-ийг сэргээгдэх эрчим хүчнээс гарган авсан байна. Үүний 13%-ийг уламжлалт түлш болох модноос, 3%-ийг уснаас (Дэлхийн цахилгаан эрчим хүчний 15%[1]), 1.3%-ийг нарны эрчим хүчнээс (solar hot water - нарны дулаанаар усыг халаан хэрэглэх), үлдэх 0.8% орчмыг нь газрын гүний дулаан, салхи,нар, далайн эрчим хүчийг ашиглан гарган авч байна[1].
http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/2b/Sugar_cane_leaves.jpg/220px-Sugar_cane_leaves.jpg
Дэлхийн дулаарал, газрын тосны үнийн өсөлт зэрэг нь сүүлийн үед сэргээгдэх эрчим хүчний талаар далайцтай судалгаа явуулах, судалгаанд ихээхэн хөрөнгө оруулах, үйлдвэрлэх, хэрэглэх үндсэн шалтгаан болж байна. Энэ чиглэлд оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ 2005 онд 80 тэрбумаас 2006 онд 100 тэрбум ам.доллар болж нэмэгдсэн байна[2].
Салхины эрчим хүчний ашиглалт жилд 30%-иар нэмэгдэж, түүнээс гарган авч буй эрчим хүч 100 ГВт (GW) боллоо[3]. Салхины эрчим хүчийг Европийн орнууд болон АНУ-д өргөнөөр ашиглаж байна[4]. Нарны эрчим хүчий үйлдвэрлэл 2006 оны байдлаар 2,000 MВт-с давж гарсан[5] баГерман ба Испанид хамгийн түгээмэл ашиглагддаг байна[6]. Харин нарны дулааны станцыг АНУ ба Испанид өргөнөөр ашиглаж байгаа ба хамгийн том нь АНУ-ын Калифорнийн Можави цөл дэх станц юм. Уг станцын суурилагдсан хүчин чадал нь 354 MВт болно[7]. Дэлхийн хамгийн томгазрын гүний дулааны станц нь 750 МВт хүчин чадалтай АНУ-ын Калифорни дахь Гейзер станц юм[8]. Бразил нь чихрийн нишингээс гарган авсан этанолийг хамгийн ихээр хэрэглэж байгаа орон бөгөөд тус орны автобензины 18%-ийг этанол түлш хангадаг байна[9]. АНУ-д уг түлшийг мөн өргөнөөр хэрэглэдэг болно.
Үүнээс гадна алслагдсан жижиг хот суурингуудыг сэргээгдэх эрчим хүчээр хангах төслүүд ихээр хэрэгжиж байна[10]. Кени нь дэлхийд хамгийн ихээр бага оврын сэргээгдэх эрчим хүч хэрэглэдэг орон гэж тооцогддог. Тус улсад нэг жилд 20-100 Вт хүчин чадал бүхий 30,000 орчим нарны цахилгаан эх үүсгүүр зарагддаг байна[11].
Агуулга
  [нуух] 
·         3 Мөн үзэх
·         4 Ишлэл
·         5 Гадаад холбоос
[засварлах]Сэргээгдэх эрчим хүчний үндсэн технологиуд
Сэргээгдэх эрчим хүчний гол үүсвэр нь нарны эрчим хүч байна.
Олон улсын эрчим хүчний агентлагийн тодорхойлолтоор:
"Сэргээгдэх эрчим хүч нь байгалийн процессоор үүсэх ба тасралтгүй нөхөгдөнө. Эдгээр нь нарнаас шууд, эсвэл Дэлхийн гүнээс үүсэж болно. Энэ тодорхойлолтонд нар, салхи, далай, ус, биомасс, газрын гүний дулаан, биотүлш, сэргээгдэх эх үүсвэрээс үүдэлтэй устөрөгч зэргээс гарган авсан цахилгаан, болон дулааныг хамааруулан ойлгоно."[12]
гэсэн байна.
Эдгээр эх үүсвэр тус бүр өөрийн шинж чанартай байна.
[засварлах]Салхины эрчим хүч
Гол өгүүлэл: Салхины эрчим хүч

Агаарын урсгалыг
 салхин турбиныг ажиллуулахад ашиглаж болно. Сүүлийн үед түгээмэл хэрэглэгдэж буй арилжааны турбинууд 1.5–3 MВт хүчин чадалтай байна. Турбины үйлдвэрлэх эрчим хүч нь салхины хурдны куб зэрэгтэй шууд хамааралтай учир салхины хурд ихсэхэд гарган авах эрчим хүчний хэмжээ асар ихээр нэмэгдэнэ[13]. Тийм учраас салхины хурд тогтмол, өндөр байдаг газрууд болох далайн эрэг, өндөр өргөгдсөн уулархаг бүс нутагт салхины эрчим хүчийг ашиглах нь тохиромжтой байна.
Салхины хурд үргэлж тогтмол байдаггүй учир салхин турбины үйлдвэрлэх эрчим хүч нь тухайн турбины суурилагдсан хүчин чадлыг шууд жилийн бүх хоногт үржүүлсэнтэй тэнцдэггүй байна. Жилд дунджаар үйлдвэрлэх эрчим хүчийг "багтаамжийн фактор" (capacity factor) гэж нэрлэнэ. Салхин турбины багтаамжийн фактор нь 20-40% байна[14][15]. Жишээлбэл, 1 мегаватт хүчин чадал бүхий салхин турбины багтаамжийн фактор нь 35% гэвэл, уг турбин жилд 8,760 МВт-цаг биш, зөвхөн 0.35x24x365 = 3,066 MВт-цаг, буюу ойролцоогоор 0.35 МВт эрчим хүч үйлдвэрлэнэ.
Дэлхийн хэмжээнд салхинаас гарган авч болохуйц эрчим хүчний хэмжээ дэлхийн одоогийн эрчим хүчний хэрэгцээнээс 5 дахин, цахилгаан эрчим хүчний хэрэгцээнээс 40 дахин их байна. Гэвч салхины эрчим хүчний станцууд нь асар их хэмжээний талбай шаардана.
Далайн эрэг орчмын салхины хурд нь эх газрынхаас ~90% их байдаг нь уг бүс ихээхэн ирээдүйтэйг харуулна[16]. Салхины хурд мөн өндөр өргөгдсөн уулархаг нутагт их байна[17].
Салхины эрчим хүч нь сэргээгдэх эрчим хүч бөгөөд үйлдэрлэх явцад нүүрстөрөгчийн давхар исэл, метан зэрэг хүлэмжийн хийялгаруулдаггүй байна.
[засварлах]Усны эрчим хүч
Гол өгүүлэл: Усны эрчим хүч
Давсжилтийн ялгаа, температурын ялгаа зэргээс үүдэлтэй кинетик энергийг уснаас гарган авах боломжтой байна. Ус нь агаараас 800 дахин хүнд байдагийг ашиглан[18][19], далай тэнгисийн зөөлөн урсгалаас маш их хэмжээний энерги гарган авах боломжтой.
http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/ea/Pelamis_Wellenkraftwerk_Portugal_3.JPG/220px-Pelamis_Wellenkraftwerk_Portugal_3.JPG
http://bits.wikimedia.org/skins-1.19/common/images/magnify-clip.png
Португали дахь далайн давалгааг ашиглан эрчим хүч гарган авах PELAMIS P-750 станц
Усны эрчим хүчний олон төрлүүд байна:
§  Усан цахилгаан станц - томоохон хэмжээний далан ашиглан эрчим хүч гарган авах
§  Микро усан - 100 КВт хүртэлх эрчим хүч гарган авахад зориулсан усан цахилгаан станц.
§  Далангүй усан цахилгаан станц - далан ашиглахгүйгээр гол болон далайн усны кинетик энергийг ашигладаг станц
§  Далайн энерги - далай болон тэнгисээс эрчим хүч гарган авах бүх төрлийн технологийг багтаана. Үүнд:
§  Тэнгисийн урсгалын эрчим хүч - Далайн түлхэлтийн эрчим хүчтэй төстэй. Тэнгисийн урсгалын кинетик энергийг ашиглана.
§  Далайн дулааны энергийг хувиргах - Далайн усны дээд хэсэг нь дулаан, доод хэсэг нь (гүндээ) хүйтэн байна. Энэ дулааны өөрчлөлтийг ашиглан эрчим хүч гарган авна. Энэ технологи нь одоогоор томоохон хэмжээгээр ашиглагдаж эхлээгүй байгаа болно.
§  Далайн түлхэлтийн эрчим хүч - далайн таталт, түлхэлтийн энергийг ашиглан эрчим хүч гарган авна. Үүнд:
4.     Түлхэлтийн босоо урсгалыг ашиглах — далайн түлхэлтээр усан савын усны төвшин нэмэгдэнэ. Турбин усаар дүүргэгдэнэ. Таталтын үед усны төвшин буурч, турбин дахь ус гадагшлан, потенциаль энергийг эрчим хүч болгон хувиргана.
5.     Далайн түлхэлтийн хэвтээ урсгалыг ашиглах — Энэ нь салхин турбинтай төстэй. Далайн ус нь агаараас 800 дахин нягт учир түлхэлтээр үүсэх урсгалын кинетик энерги нь асар их байна. Энэ кинетик энергийг эрчим хүч болгон хувиргана. Хэд хэдэн прототипийн генераторыг одоо туршиж байна.
§  Давалгааны эрчим хүч - далайн давалгааны энергийг эрчим хүчинд хувиргана. Үйлдвэрлэлд нэвтэрч эхэлсэн болно.
       Далайн усны давсжилтыг ашиглах - далайн давстай ус болон эх газрын цэнгэг усыг ашиглан электродиализ явуулах арга. Энэ арга одоогоор туршилтын шатанд байгаа болно.
[засварлах]Нарны эрчим хүч
Гол өгүүлэл: Нарны эрчим хүч
http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/c1/Klassieren.jpg/220px-Klassieren.jpg
http://bits.wikimedia.org/skins-1.19/common/images/magnify-clip.png
Нарны монокристалл хураагуур
Нарны эрчим хүч гэдэг ойлголтод нарны гэрлийн энергийг эрчим хүчинд хувиргах аргууд багтана. Үүнд:
§  Фотоэлементийн хураагуур ашиглан цахилгаан эрчим хүч гарган авах
§  Нарны дулааны энергийг ашиглан цахилгаан эрчим хүч гарган авах
§  Нарны энергээр халсан агаарыг ашиглан турбиныг эргүүлэх замаар цахилгаан эрчим хүч гарган авах (Нарны цамхаг - Solar updraft tower)
§  Нарны эрчим хүч хураах хиймэл дагуулыг ашиглан цахилгаан эрчим хүч гарган авах
§  фотоэлектрохимийн хураагуур ашиглан устөрөгч гарган авах
§  "Нарны яндан" (solar chimney) ашиглан агаарыг халааж хөргөх
§  Нарны далааныг ашиглан барилга, байгууламжийг шууд халаах гэх мэт олон аргууд байна.
[засварлах]Биотүлш
Гол өгүүлэл: Биотүлш
Ургамал нь фотосинтезээр ургаж, биомасс бий болгоно. Биомассыг түлш, эсвэл шингэн түлш болгон хувиргаж болно. Эдгээр биотүлшүүдэд биодизель, этанол зэргийг хамааруулна. Биотүлшийг шатаах замаар түүнд агуулагдах химийн энергийг эрчим хүч болгон хувиргаж болно.
[засварлах]Шингэн биотүлш
http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/03/EthanolPetrol.jpg/220px-EthanolPetrol.jpg
http://bits.wikimedia.org/skins-1.19/common/images/magnify-clip.pngАНУ-ын Калифорни дахь бензин түгээгүүр дэх таних тэмдэг
Шингэн биотүлш гэдэгт биоалкоголи буюу этанол, био-тос буюу биодизель, мөнургамлын тос зэрэг багтана. Биодизелийг орчин үеийн дизель хөдөлгүүр бүхий автомашинд бага зэрэг өөрчлөлт хийн (зарим тохиолдолд өөрчлөлт хийлгүйгээр) хэрэглэж болно. Биодизелийг хүнсний ногоо, амьтны гаралтай өөх, тосноос (липид) гарган авч болно. Биотүлшний давуу тал нь хөдөлгүүрээс гарах хаяагдал - нүүрстөрөгчийн дан исэл болон бусад нүүрсустөрөгч 20-40% бага байна.
Чихрийн нишингэ зэрэг зарим төрлийн ургамлаас гарган авдаг этанол түлшийг дотоод шаталтын хөдөлгүүрт хэрэглэж болно. Сүүлийн үед хэрэглэгдэж байгаа E85 түлш нь 85% этанол, 15% бензинээс бүрдэнэ.
Биотүлш нь сүүлийн үед хүнсний аюулгүй байдал, их хэмжээгээр мод огтлох зэрэгт нөлөөлж байна гэсэн шүүмжлэлд нилээн өртөж байгаа билээ.
[засварлах]Хатуу биомасс
Гол өгүүлэл: Биомасс
http://bits.wikimedia.org/skins-1.19/common/images/magnify-clip.pngЧихрийн нишингийн үлдэгдэлийг биотүлш болгон ашиглана
Хатуу биомассыг ихэнхидээ шууд шатаан хэрэглэнэ. Энэ нь ойролцоогоор 10-20 MЖ/кг дулаан ялгаруулна.
Биомассын төрөлд мод, биохаягдал, ургацын хаягдал зэргийг багтаан ойлгоно. Ихэнх биомасс тодорхой хэмжээний энерги хадгалж байна. Малын баасанд тухайн малын хэрэглэсэн энергийн гуравны хоёр нь хадгалагдан үлдэнэ. Биомассаас энергийг биореактор ашиглан, биохий байдлаар гарган авна.
Биомассыг орчин үеийн дотоод шаталтын хөдөлгүүрт хэрэглэж болохгүй. Шингэн биотүлшүүд илүү зохимжтой болно.
[засварлах]Биохий
Гол өгүүлэл: Биохий 
Биохийг хог хаягдал, цаасны үйлдвэрлэл, чихрийн үйлдвэрлэл, амьтны гаралтай хаягдлаас гарган авах боломжтой. Эдгээр хаягдлууд нь бүгд биохий болох метан ялгаруулна. Биохий нь шинж чанарын хувьд байгалийн хийтэй ижил шинжтэй байна. Биохийг, хог хаягдал ялгаж цэвэршүүлэх, механик болон биологийн аргад суурилсан орчин үеийн цэвэрлэх байгууламжийг өөрчлөн тоноглох замаар ялган авч болно.
[засварлах]Газрын гүний дулаан
Гол өгүүлэл: Геотермаль энерги
http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/9f/NesjavellirPowerPlant_edit2.jpg/220px-NesjavellirPowerPlant_edit2.jpg
http://bits.wikimedia.org/skins-1.19/common/images/magnify-clip.pngИсланд дахь Несжавеллир геотермаль станц
Геотермаль энерги гэдэг нь Дэлхийн гүнээс ялгарч байгаа энерги юм. Энэ энергийг цуглуулах станц барих нь хэдийгээр өртөг ихтэй боловч, түүний ашиглалтын зардал нь маш бага байна.Үндсэн гурван төрлийн - хийн (dry steam), усан (flash), хавсарсан (binary) цахилгаан станц байна. Хийн станц нь газрын гүнээс ялгарах хийг (уур) ашиглан турбиныг эргүүлэн цахилгаан эрчим хүч, усан станц нь гүний халуун усыг уур болон ус болгон салгаж, турбиныг эргүүлэн цахилгаан эрчим хүч гарган авна. Хавсарсан станцын хувьд, гүнээс гарч ирэх халуун ус дулаан солилцуураар дамжихдаа органик шингэнийг буцалгана. Уг органик шингэн турбиныг эргүүлэх замаар эрчим хүч гарган авна.
Эдгээр станцууд нь хэрэглэсэн үлдэгдэл геотермаль шингэн, конденсацлагдсан уурыг газрын гүн рүү буцаан шахна.
 Исландад 170 MВт эрчим хүчийг газрын гүний дулаанаас гарган авч, 2000 оны байдлаар тус улсын эрчим хүчний 86%-ыг хангаж байсан байна.
[засварлах]Сэргээгдэх эрчим хүчний ашиглалт
[засварлах]Өртөг 
Сэргээгдэх эрчим хүч гарган авах зарим технологийг, жишээлбэл геотермаль болон усан цахилгаан станцыг өргөн ашиглаж байгаа ба үнэ өртөгийн хувьд ч боломжийн төвшинд байна. Бусад технологийг одоогоор улам сайжруулах шаардлагатай байгаа болно.
Доорхи хүснэгтээс сэргээгдэх эрчим хүчний технолгийн өртөгийг харж болно. Нүүрс ашиглан эрчим хүч гарган авдаг станцын хувьд 1 КВт нь 4¢ өөрийн өртөгтэй байгаа болно[20]. Их Наймын орнуудын хувьд эрчим хүчний өртөг харьцангуй өндөр буюу ~15¢/kВт байдаг[21] Ойрын ирээдүйн өртөг гэдэг нь ирээдүйд, сэргээгдэх эрчим хүчний технологийн дэвшлийн үр дүнд, мөн их хэмжээгээр эрчим хүч үйлдвэрлэх нөхцөлд нэгж өртөг буурах боломжийг харгалзан үзэж тооцсон өртөг болно[22].

  2001 оны эрчим хүчний өртөг  
  Ойрын ирээдүйд байж болох өртөг  
Цахилгаан эрчим хүч
  4–8 ¢/kВт
3–10 ¢/kВт
25–160 ¢/kВт
5–25 ¢/kВт
12–34 ¢/kВт
4–20 ¢/kВт
Том хэмжээний усан цахилгаан станц
  2–10 ¢/kВт
2–10 ¢/kВт
Бага оврын усан цахилгаан станц
  2–12 ¢/kВт
2–10 ¢/kВт
  2–10 ¢/kВт
1–8 ¢/kВт
Биомассын энерги
  3–12 ¢/kВт
4–10 ¢/kВт
Нүүрсээс эрчим хүч гарган авах (comparison)
  4 ¢/kВт

Дулаан
0.5–5 ¢/kВт
0.5–5 ¢/kВт
Биомасс — дулаан
1–6 ¢/kВт
1–5 ¢/kВт
2–25 ¢/kВт
2–10 ¢/kВт
Өртөгийг 1 кВт-цаг эрчим хүчинд ноогдох 2001 оны АНУ-ын центээр тооцов.
Эх сурвалж: World Energy Assessment, 2004 update[22]

Thursday, December 27, 2012

Шалгалтын асуултууд

1.   Механик хөдөлгөөн, түүний ангилалыг тайлбарлана уу?
2.    Идеал хийн молекул кинетик онолын үндсэн тэгшитгэлийг бичиж гаргалгаа хий,
3.    20 кг масстай сумны хурд 900 м/с – 800 м/с болж өөрчлөгдөхөд кинетик энерги яаж өөрчлөгдөх вэ?
4.   Хөдөлгөөний тэгшитгэл эгшин зуурын хурд, хурдатгал, нормаль ба тангенциал хурдатгалыг томьёо, тодорхойлолтыг бичнэ үү?
5.    Молекулын концентраци, молекулуудын хурд. Арифметик дундаж, квадратын дундаж, хамгийн магадлангуй хурдыг тус бүр тайлбарлан бичнэ үү!
6.    Эгц дээш 49 м/с хурдтай шидэгдсэн биеийн кинетик энерги ба потенциал  энерги ямар өндөрт тэнцүү байх вэ?
7.    Ньютоны хуулиудыг бичиж, жишээгээр тайлбарлана уу !
8.    Изопроцессууд адиабат процессыг тайлбарлан графикийг зур.9.    1Н жинтэй ачааг 2 Н хүчний үйлчлэлээр 3 м өндөрт гаргахад хийгдэх ажлыг ол.
10.    Гравитацын орон дахь биесийн хөдөлгөөн. Сансрын хурдууд. Гравитацын ба инерц хүчийг тайлбарлан бичнэ үү!.
11.    Цикл процесс. Карногийн цикл. Дулааны хөдөлгүүр, түүний ашигт үйлийн коэффициент ба хэрэглээ тайлбарла.12.    Тус бүр 5 кг ба 3 кг масстай хоёр туухайг үл хөдлөх эргэвч дээгүүр тохсон утасны хоёр үзүүрт дүүжилсэн бол үрэлт ба эргэвчийн жинг тооцохгүйгээр туухайнууд хөдлөх үед утасны чангаах хүчийг ол.
12.    Импульс, импульс хадгалагдах хууль, түүний хэрэглээг тайлбарала.
13.    Термодинамикийн тэнцвэр. Термодинамикийн I ба II хууль. Дулаан багтаамж томьёо, тодорхойлолтыг бичнэ үү?
14.    10 кг масстай бие 100 м өндрөөс чөлөөтэй унав. Унаж эхэлснээс хойш нийт энерги хэдэн хувь нь 2 сек дараа кинетик энерги болон хувирах вэ?
15.    Биеийн хүндийн төв Хатуу биеийн эргэх хөдөлгөөний динамикийн үндсэн хуулийг тайлбарла.
16.    Дулааны хөдөлгөөн, дулааны тоо хэмжээ. Дотоод энерги, эдгээрийн өөрчлөлтийн томьёо, тодорхойлолтыг бичнэ үү?1
17.    50 рад/с өнцгийн хурдтай эргэлдэж байгаа голын эргэлтийн тэнхлэгээс 20 мм, 80 мм зайд байгаа цэгийн төвд тэмүүэх хурдатгалыг ол
18.    Энерги хадгалагдах хууль. Үрэлт, дотоод үрэлт. Кинематик ба динамик зууралдалтыг тайлбарлан бичнэ үү!
19.    Моль, молийн тоо, молекулын хэмжээ ба масс тайлбарла.
20.    Бие 245 м өндрөөс чөлөөтэй унана. Сүүлчийн нэг секундэнд ямар өндөрт байх вэ?
21.    Инерцийн момент. Эргэлтийн өнцөг, өнцөг хурд, өнцөг хурдатгалын томьёо, тодорхойлолтыг бичнэ үү?
22.    Шингэний шинж чанар, урсамтгай чанар, шингэний гадаргын таталцал.
23.    Дугуйчин 8 м/с хурдтай хөдөлж байснаа газар уруудан 14 м/с хурдтай болтлоо 33 м зам явав. Энэ хугацаанд ямар хугацаа зарцуулав?
24.    Хэлбэлэх хөдөлгөөн, түүний  үе, давтамжийн томьёо, тодорхойлолтыг бичнэ үү?
25.    Норгох ба үл норгох шингэн. Капилляр үзэгдэлийг тайлбарла.26.    5 м/с хурдтай хөдөлж байсан 2 тн масстай вагоныг 100Н хүчний үйлчлэлээр зогсоотол хичнээн хугацаа өнгөрөх вэ?
26.    Тооллын бие ба тооллын систем, Инерциал ба инерциал бус тооллын системийг тайлбарла.
27.    Конвекцийн дулаан солилцоо, цацралтаар дулаан дамжих үзэгдлийн жишээгээр тайлбарлана уу?
28.    Галт тэрэг 20-ын турш өөрийн хурдаа 72 км/цаг-аас 36 км/цаг  болтлоо бууруулаад дараа нь 5 минутын турш жигд хөдлөөд 400 м зам яваад тоормозлоод зогсов. Бүх замын турш галт тэрэгний дундаж хурд ямар байх вэ?

Tuesday, October 30, 2012

Мэдээлэл


2012 онд соронзон туйлууд солигдох уу?

2012 оны арванхоёрдугаар сарын 21-нд дэлхий сүйрэх талаар олон янзын яриа байдаг. Тухайлбал эл өдөр манай гарагийн соронзон орны хүч гэнэт суларч, улмаар өмнөд, хойд туйлууд байрлалаа өөрчилнө гэсэн таамаглал буй.
үүний улмаас дэлхий нарны цацраг идэвхт туяанаас хамгаалагдахаа болихоос гадна хиймэл дагуулууд сансрын тойргоосоо гарч, GPS буюу байрлал тогтоох систем эвдэрч, улмаар дэлхий дээрх бүх харилцаа холбооны сүлжээ ажиллахаа болино гэсэн таамаглал бий. Харин одоо санаа зовох зүйлгүй. Учир нь шинжлэх ухаан үүнийг үгүйсгэж байна. Магадгүй энэ таамаглал хэзээ нэгэн цагт биелж болох ч ойрын ирээдүйд тохиохгүй нь. Соронзон орон болоод соронзон туйлтай холбоотой эдгээр үзэгдлүүд дараагийн мянганд л тохиож болох аж.
Соронзон туйлууд солигдох үзэгдэл нь газрын гадарга доогуур чөлөөтэй урсаж байдаг төмрийн хайлмалтай холбоотой. Уг хайлмалын сул байдал чөлөөт электронуудыг нэгэн төвлөрсөн хөдөлгөөнд оруулдаг. Цэнэгтэй хэсгүүдийн хөдөлгөөн хүчтэй соронзон хоёр туйл үүсгэдэг. Хэдийгээр соронзон туйлууд тогтвортой ч түүхийн явцад буюу сүүлийн хэдэн сая жилд хэд хэдэн удаа соронзон чанар нь алдагдаж, заримдаа бүх байрлалаа сольж байж. Гэвч үүнийг нотлох хангалттай баримт одоогоор байхгүй. Хамгийн сүүлд соронзон туйлууд 780 мянган жилийн өмнө солигдсон бөгөөд Цэрдийн галавын үед хамгийн удаан буюу 40 сая жилийн турш тогтвортой байсан аж. Одоогийн байдлаар дэлхийн соронзон туйлууд хэдэн сая жилийн дунджаас илүү хүчтэй байгаа гэж үздэг.

шалгах асуулт


  1. Молекул кинетик онол гэж юу вэ?
  2. Броуны хөдөлгөөний мөн чанар юу болох бөөмийн хөдөлгөөний хурд юунгаас хамаарах вэ?
  3. Молекул атом гэдгийг тодорхойлж хэл?
  4. Молекулын масс авгодрын тоо бодьсийн хэмжээ гэж юу вэ?
  5. Отто Штерны туршилгын үр дүн юу вэ?
  6. Бодис хайлах ба царцах үзэгдэл хайлхын хувийн дулаан гэж юу болох?
  7. Уурших ба конденсацын үзэгдэл уур үүсэхийн хувийн дулаан гэж юу вэ?
  8. Буцлах үзэгдэл гэж юу болох буцлах цэг буцлах темратур нь даралтаас хамаарах
  9. Түлш шатах үзэгдэл шаталтын хувийн дулаан гэж юу вэ?
  10. Молекул кинетик онолын үндсэн тэгшитгэлийг гаргах хэлбрүүдийг бич
  11. Молекул кинетик онолын үндсэн тэгшитгэлээс макро ба микро параметрүүдийг нэрлэ?
  12. Температур түүний физик үндэс цельсийн ба кельвний хуваарийн тухай ойлгот хэлэх
  13. Ажил ба дулаан, солилцох гэж юу вэ?
  14. Дулааны тоо хэмжээ хувийн дулаан багтаамж гэу юу вэ?
  15. Биеийн дотоод энерги түүнийг өөрчлөх аргуудийг хэл
  16. Нэг атомт идеал хийн дотоод энерги юутай тэнцүү вэ?
  17. Моно ба поли кристалл гэж юу вэ?
  18. Бодьсийн анизитроп шинж чанар юунаас хамаарах вэ?
  19. Хийн төлөв байдлийн тэгшитгэлийг молекул кинетик онлын үндсэн тэгшитгэлээс гарга
  20. Бодьсийн харимхай налархай хэврэг чанар гэж юу вэ? тайлбар өг жишээ гарга?

Tuesday, October 23, 2012

Бие даалт Ф2

Түвшин 3
1.    Усны моляр масс 18 10-3 кг/ моль, 200 см3 эзэлхүүнтэй савд усны хэдэн молекул байх вэ?
2.    20 м3 гадаргатай эдлэлийг 1 мкм зузаантай усны давхаргаар хучив. Түүнийг бүрэхэд мөнгөний хэдэн атом орсон вэ?
3.    Ердийн нөхцөлд хүчилтөрөгчийн молекулын дундаж хурд 460 м/с, хоёр мөргөлтийн хооронд нэг молекулын явах зам 6.53 10-6 бол нэг секундэд мөргөлдөх тоог ол?
Түвшин - 3
1.    6 кг масстай хий 200 кП даралтад 5 м3 эзлэхүүнтэй байв. Хийн молекулын хөдөлгөөний хурдны кв-ын дундаж утгыг ол.
2.    Хийн нягт 1.8 кг/м3 бөгөөд 1.5 ат даралтад оршино. Уг хийн молекулуудын дундаж квадратлаг хурдыг ол.
3.    4 м3 эзлэхүүнтэй 75 кН/м2 даралтад орших хийн молекулын тоо 5.4*1026 болно. Температурыг ол.
4.    12С температурт 200кН/м2  даралтад хийн молекулын тоо 5.4 1026 болно. Эзлэхүүнийг ол.
5.    127С температурт 8.3 105 Н/м2  даралтад гелийн хийн нягт ямар байх вэ?
6.    1.25 ат даралтад 0.6 м3 эзлэхүүнд орших хийн температур 300К болно. Ердийн нөхцөлд энэ хий ямар эзлэхүүнтэй байх вэ?
7.    1.4 105 Па даралттай хий агуулсан савыг 6л эзлэхүүнтэй хоосон савтай холбоно. Ингэхэд сав тус бүр ижилхэн 1 105Па даралттай болно. Савны анхны эзлэхүүнийг ол
8.    Хийн эзлэхүүнд 27 С 16л болно. 36 С-д энэ хий ямар эзлэхүүнтэй байна вэ?
9.    200 С хийн даралт 4.2 106 Н/м2 болно. 110 С температурт ямар даралтад орших вэ?
10.    Хий 8.1 105 Па даралт, 12 температурт 885 л эзлэхүүн эзлэнэ. 320К температурт 800 л эзлэхүүн эзлэх бол ямар даралтад орших вэ?
11.    6ат даралтад 293К температур хийн эзлэхүүүн 586л байв. Ямар температурт 2.25 105 Па даралтад ямар эзлэхүүн орших вэ?
12.    7.2 105 Па даралтад 288 К температур хийн эзлэхүүн 0.6 м3 болно. Ямар температурт 2.25 105 Па даралттай 1.6 м3 эзлэхүүнтэй байх вэ?
13.    Гелийн хийн 127 С температур 8.3 105  Па даралтад ямар нягттай байх вэ ?
14.    Дулааны машин халаагчаас 50 кЖ дулаан авна. Халаагчийн температур 493 К, хөргөгчийн температур 283 К бол АҮК ба хөргөгчид өгсөн дулааныг ол.
15.    Даралтыг 4 дахин өгсөж, эзлэхүүнийг 3 дахин багасгахад дотоод энерги хэд дахин өөрчлөгдөх вэ?
Түвшин - 3
1.    Хийн молекулуудын хурдны дундаж квадратлаг утга 700 м/с. 6кг масстай дунджаар 2 105 Н/м2 байгаа хийн эзлэхүүнийг ол.
2.    Ердийн нөхцөлд агаарын нягт 1.29 кг/м3 дундаж моляр массыг ол.
3.    100 С температурт хэвийн нягттай байхын тулд агаарыг ямар даралтад шахах вэ?
4.    Шилэн саванд хүчилтөрөгчийн даралт 7 104 Н/м2  мөнхүү саванд адилхан температуртай устөрөгч 5 104 Н/м2  даралтад оршино. Тухайн температурт энэ хоёр хийг холиход ямар даралттай болох вэ?
5.    0.3 кг масстай биеийг 85 С болтол нь халааж, 22 С температуртай 0.25 кг ус агуулсан 42 г масстай хөнгөн цагаан калориметрт хийжээ. Усны температур 28С болов. Ямар бие хийсэн бэ?
6.    Уурын машин нэг цагт 160 кг чулуун нүүрс шаардана. Үүнийг хөөргөх ус ороходоо 12 С температуртай байснаа гаргахдаа 27 С болно. Усыг халаахад түлшний шаталтын дулааныг 25%-ийг зарцуулдаг бол 1 сек-д хичнээн ус зарцуулах вэ?
7.    Ердийн нөхцөлд агаарын нягт 1.3 г/л 100 С-д 4*105 Н/м2 даралтад байгаа хийн нягт ямар байх вэ?
8.    40 л эзлэхүүнтэй баллон сав 1.98 кг нүүрсхүчлийн хий агуулсан бөгөөд 3*106 Н/м2-аас илүү даралтыг тэсвэрлэхгүй юм. Ямар температурт тэсрэх вэ?
9.    Үүлэнд хүрээлэгдсэн агаар 20*С температурт, 1*106 Н/м2 даралтад 2 л эзлэхүүнд оршино. Энэ агаарын 4 С температуртай усны 136 м гүнд байлгахад ямар эзлэхүүнтэй болох вэ?
10.    Савтай хий 2*105 Н/м2 даралтад, 127С температурт оршино. Уг хийн хагасыг гаргахад температур нь 50 С-аар буурна. Ямар даралттай болох вэ?
11.    Таглаагүй шилэн саванд 20 С температурт байса хийн нягт 2 дахин бага болгохын тулд хэдэн градус хүртэл халаах вэ?
12.    Резин саванд атмосферын ердийн даралтад 300 К температуртай агаар байв. Түүний эзлэхүүнийг 2 дхаин багасгахын тулд 277 К температуртай усанд ямар гүнд хийх вэ?
13.    Далайн түвшинд атмосферы едийн нөхцөлд байна гэж үзвэл далайн түвшнээс дээш 8.7 км өндөрт -47 С температурт агаарын нягт ямар байх вэ?
14.    300 К температурт 4*105 Па даралтад орших идеал хийн 3/5-ийг гаргахад температур нь 240 К болно. Үлдсэн хий ямар даралтад орших вэ?
15.    0.4м3 эзлэхүүнтэй сав дахь гелийн даралт 3*105 Па болно. Үүнийг 7 С-ээс 27 С хүртэл халаахад  дотоод энерги нь яаж өөрчлөгдөх вэ?
1.    Агаарт 2*10-8 Кл ба 1.6*10-7 Кл хоёр цэнэг бие биеэсээ 5 м зайд байрлана. Эхний цэнэгээс 3 см хоёр дахь цэнэгээс 4 см зайд алслагдсан цэгт цахилгаан орны хүчлэг ямар байх вэ?
2.    Квадратын тал 30 см. Үүний эсрэг хоёр орой дээр тус бүр 2*10-7 Кл цэнэгүүд байрлана. Квадратын нөгөө хоёр оройд байралсан цэгт цахилгаан орны хүчлэг чмар байх вэ?
3.    Унаж байгаа биед 4*10-8 Кл цэнэг өгөхөд хурдатгал нь хичнээнээр өөрчлөгдөх вэ? Биеийн масс 5 г. Дэлхийн гадарга дээрх цахилгаан орны хүчлэг 100 Н/Кл
4.    Керосинд хийсэн 4 см радиустай металл бөмбөрцгийн потенциал 180В. Бөмбөрцгийн цэнэгийг тодорхойл. 0.510-10 Кл цэнэгийг бөмбөрцгийн гадаргаас хүчний шугамын дагуу 8 см зайд шилжүүлэх ажлыг бодож ол.
5.    Хэрэв 10 см радиустай бөмбөрцгийн гадаргаас 1 м зайд потенциал 20В бол бөмбөрцгийн потенциал агаарт ямар байх вэ?бөмбөрцгийн цэнэгийг тодорхойл.
6.    Нэг ерөнхий төвтэй 15 см ба 30 см радиустай бөмбөрцөг агаарт оршино. Дотор талын бөмбөрцөгт 12*108 Кл цэнэг өгөхөд гадаад бөмбөрцгийн потенциал 450В. Бөмбөрцгийн төвөөс 10 см, 20 см, 36 см алс орших цэгүүд дэх хүчлэг ба потенциалыг ол.
7.    Босоо чиглэлд хүчний шугамтай цахилгаан оронд 1*10-9 г масстай тоосонцорыг 3.2*1017 Кл цэнэгээр цэнэглэж оруулжээ. Тоосонцор тэнцвэрийн байдалд байх цахилгаан орны хүчлэгийг ол.
8.    10 г масстай шарик 1.7*10-9 Кл цэнэгээр цэнэглэгджээ. Жингүйдлийн байдалд байсан шарик 3*104 В/м хүчлэгтэй цахилгаан оронд ямар хурдатгалтай хөдлөх вэ?
9.    0.6 мкф багтаамжтай конденсатор 200В хүртэл цэнэглэгджээ. Үүнийг 0.4 мкф багтаамжтай 300В хүчдэлтэй конденсатортой зэрэгцээ холбов. Конденсаторын ерөнхий хүчдэл болон энергийг тодорхойл.
10.    Ураны давсны цацраг идэвхт задралын үед 2*104 км/с хурдтай альфа бөөм нисэн гарна. Альфа бөөмд ийм хурд өгч чадах цахилгаан орны потенциалын ялгавар ямар байх вэ?
11.    Хоёр конденсаторыг цуваа холбоход ерөнхий багтаамж 0.75 мкф зэрэгцээ холбоход ерөнхий багтаамж нь 4 мкф болно. Конденсатор тус бүрийн багтаамжийг ол.
12.    Конденсаторын хавтгуудын хоорондох зай 2.5 м болно. Энэ конденсаторын үүсгэсэн цахилгаан орны дотор 20 электроны цэнэгтэй тэнцүү цэнэгтэй 110-11 г масстай хөөсөнцрийг тэнцвэртэй байлгахын тулд хичнээн цэнэг өгөх хэрэгтэй вэ? Конденсаторын багтаамж 0.015 мкф болно.
13.    1 мкф ба 2 мкф багтаамжтай конпенсаторууд зэрэгцээ холбогджээ. Үүнд 1 мкф багтаамжтай конденстаор цуваа холбож 120В тогтмол залгажээ. Ерөнхий багтаамж конденсаторын хавтага тус бүр дээрх цэнэг хүчдэлийг ол.

Түвшин - 3
1.    Никель дамжуулагчийн масс 17.6 кг, диаметр нь 2 мм бол эсэргүүцлийг ол.
2.    Динамомашины цахилгаан хөдөлгүүрийн ороомог ажиллахаас өмнө 100 Ом байв. Энэ үед орчны  температур 250С. Хэдэн цаг ажилласны дараа зэс ороомгийн эсэргүүцэл 120О м болов. Ороомог хэдэн гарадус болтол халсан вэ?
3.    Гальвини элементийг 0.2 Ом эсэргүүцэлд залгахад 0.5А гүйдэл гүйнэ. Харин үүнийг 2.4 Ом эсэргүүцэлд залгахад 0.25А гүйдэл гүйнэ. Гүйдэл үүсгэгчийн ЦХХ ба дотоод эсэргүүцлийг ол.
4.    Цахилгаан плитка 24 Ом эсэргүүцэлтэй бөгөөд 5А гүйдлээр ажиллана. Энэ плиткийг өдөрт хоёр цаг ажиллуулж байхад нэг сард хичнээн төгрөг төлөх вэ?
5.    5 Ом, 10 Ом хоёр дамжуулагч зэрэгцээ холбогджээ. Эхний дамжуулагчаар 100Ж дулаан ялгарна. Мөн хугацаанд нөгөө дамжуулагчаар хичнээн дулаан ялгарах вэ?

Түвшин - 3
1.    Хүхэр хүчлийн цайрын уусмалын катод дээр 2.04 г цайр 50минутын дараа ялгарав. Уусмалын эсэргүүцэл 1.8 Ом, залгуурууд дээрх хүчдэл 4.2В бол туйлшруулагч ЦХХ ол.
2.    Эдлэлийг 1 цагийн дотор 0.01 мм зузаан никелээр бүрэв. 1 дм2 дээрх гүйдлийн нягтыг ол.
3.    Зэсийн байвангийн уусмалаар 40 минутад гүйдэл гүйхэд катод дээр 1.98 г зэс ялгарна. Уусмалын эсэргүүцэл 1.3 Ом, туушруулагч ЦХХ 1В байхад залгуурууд дээрх хүчдэлийг ол.

Wednesday, October 3, 2012

Бие даалт

Түвшин - 3

1.    Галт тэрэг 20 с-ын турш өөрийн хурдаа 72 км/цаг-аас 36 км/цаг  болтлоо бууруулаад дараа нь 5 минутын турш жигд хөдлөөд 400 м зам яваад тоормозлоод зогсов. Бүх замын турш галт тэрэгний дундаж хурд ямар байх вэ?
2.    Автомашин 40 с турш өөрийн хурдыг 30 м/с, 10 м/с болгов. Энэ хугацаанд ямар зам явав?
3.    Цаначин 100 м налуу замаар уруудан 0.3 м/с2 хурдатгалтайгаар 20 с гулгав. Замын эхлэл төгсгөл дэх цаначны хурдыг ол.
4.    Дугуйчин 8 м/с хурдтай хөдөлж байснаа газар уруудан 14 м/с хурдтай болтлоо 33 м зам явав. Энэ хугацаанд ямар хугацаа зарцуулав?
5.    Худаг уруу чулуу унаснаас хойш 6 с болоод дуу сонсогдов. Дууны тархах хурд 332 м/с бол худгийн гүнийг ол!
6.    Бие 245 м өндрөөс чөлөөтэй унана. Сүүлчийн нэг секундэнд ямар өндөрт байх вэ?
7.    Хүүхэд байшингийн тагт дээрээс бөмбөг шидэв. 1, 2, 3, 4, 5 с дараахь бөмбөгийн координатыг тодорхойл. Шидэлтийн эхний хурд 20 м/с болно.
8.    Нэг бие h1 өндрөөс унаж эхлэхийн хамт түүнээс илүү h2 өндрөөс өөр нэг бие унаж эхлэв. Хоёр бие газар нэгэн зэрэг унахын тулд хоёрдугаар биеийн эхний хурд ямар байх вэ?
9.    Сек, мин, цагийн зүүний өнцөг хурдыг ол.
10.    50 рад/с өнцгийн хурдтай эргэлдэж байгаа голын эргэлтийн тэнхлэгээс 20 мм, 80 мм зайд байгаа цэгийн төвд тэмүүэх хурдатгалыг ол.

Түвшин -3

1.    3 м/с хурдтай тэрэг 1.5м/с хурдтай хөдөлж байсан тэргийг гүйцэж мөргөв. Мөргөсний дараа гүйцсэн  тэрэг буцаад 1 м/с хурдтай болж нөгөө тэрэг анхны чиглэл дагуу 2.5 м/с хурдтайгаар хөдөлгөөнөө үргэлжлүүлэв. Нэгдүгээр тэрэгний масс 0.5 кг бол хоёрдогч тэрэгний масс ыг ол.
2.    Эхний хурдгүй хөдөлж 10 с дараа 20 м/с хурдтай бол үйлчилсэн  хүчийг ол. Масс 15 кг
3.    Тайван байсан 2 кг масстай биед 5 сек-ын турш 0.1 Н хүч үйлчилнэ. Энэ хугацаанд уг бие ямар зам явж, ямар хурдтай болох вэ?
4.    Ижил урттай 2 пүршний нэг нэг үзүүрээс нь нэг цэгт бэхлээд нөгөө хоёр сул үзүүрээс нь гараараа татав. 100 н/м харимхай чанартай пүрш 5 м сунав. Нөгөө пүрш 1см сунасан бол хоёр дахь пүршний харимхай коэффициентийг ол.
5.    Сарны масс дэлхийн массаас бараг 100 дахин бага, диаметр нь бараг 4 дахин бага бол саран дээр чөлөөт уналтын хурдатгал ямар байх вэ?
6.    Хэвтээ байрлуулсан модон банзан дээгүүр 2 кг масстай дөрвөлжин модон ачааг 100 н/м уян харимхайн коэффициенттэй пүршээр жигд татна. Үрэлтийн  коэффициент 0.3. Пүршний суналтыг ол.

Түвшин - 3

1.    20 кН жинтэй вагонд 810 Н хүч үйлчлэхэд ямар хурдатгалтай хөдлөх вэ?
2.    Жингээрээ 1000 тонн галт тэрэг зогсоолоос жигд хурдлан хөдөлж 250 м зам яваад 36 км/ц хурдтай болов. Эсэргүүцлийн хүч 0.006 Н тэнцүү бол чирэх хүчийг ол.
3.    600 кг жинтэй цахилгаан шат уруудан хөдлөхдөө 3 сек-д 405 м зам явна. Канатын татах хүч ямар байх вэ?
4.    Блокын ховилд үл сунах утас оруулан үзүүрүүдэд нь m1, m2 ачаа зүүж  блокоо динамометрын дэгээнд бэхэлжээ. Хүндийн хүчний үйлчлэлээр ачаанууд хөдлөхөд динамометр 30 Н заажээ. Хэрэв m1 =1кг бол m2 хичнээн кг байх вэ?
5.    4 адилхан ачаа тус бүр утсаар холбогджээ. Үүнийг тэгшхэн гөлгөр гадаргуутай ширээн  дээр тавьж эхний ачааг F хүчээр татжээ. Ачаа ба ширээний хоорондох үрэлтийг тооцохгүйгээр бүх  утаснуудын татах хүчийг ол.
6.    Хүнд нь 500 г дөрвөлжин ачаа 300 г жинтэй ачааны нөлөөгөөр хэвтээ хавтгайн дагуу хөдөлнө. Үрэлтийн коэффициент 0.2 бол хөдөлгөөний хурдатгалыг тодорхойл.
7.    Устай хувинг 0.5 м урт олсонд уяж босоо хавтага дээгүүр эргүүлнэ. Эргэлтийн хамгийн дээд цэгт ус асгарахгүй байхын тулд адаглаад ямар хурдтай эргүүлэх вэ?

Түвшин - 3

1.    2 кг ба 3 кг масстай хоёр бөмбөрцөг харгалзан 6 м/с, 4 м/с хурдтайгаар хэвтээ хавтага дээгүүр бие биентэйгээ 90 өнцөг үүсгэн хөдөлнө. Эдгээр бөмбөрцгүүдийн импульсүүдийн нийлбэр ямар байх вэ?
2.    Завь 3 м/с хурдтай хөдөлж байхад түүний дээгүүр хөдөлгөөний эсрэг чиглэлд хүхэд 6 м/с хурдтайгаар харайв. Хүүхэд харайсны дараа завьны хурд ямар болох вэ? Хүүхдийн масс 50 кг хүүхэд суугаагүй үед завьны масс 150 кгм/с

Түвшин - 3

1.    Эгц дээш 49 м/с хурдтай шидэгдсэн биеийн кинетик энерги ба потенциал  энерги ямар өндөрт тэнцүү байх вэ?
2.    10 кг масстай бие 100 м өндрөөс чөлөөтэй унав. Унаж эхэлснээс хойш нийт энерги хэдэн хувь нь 2 сек дараа кинетик энерги болон хувирах вэ?
3.    Бөмбөг хэвтээ чиглэлд өнцөг үүсгэн 16 м/с хурдтай шидэгдэв. 10 м өндөрт түүний хурд ямар байх вэ?
4.    Хэвтээ чиглэлд 300 өнцөг үүсгэн налуугаар Pжинтэй  ачаа жигд өснө. Үрэлтийн коэффициент 0.4 байхад налуугийн АҮК ямар байх вэ?