Түвшин - 3
1. Галт тэрэг 20 с-ын турш өөрийн хурдаа 72 км/цаг-аас 36 км/цаг болтлоо бууруулаад дараа нь 5 минутын турш жигд хөдлөөд 400 м зам яваад тоормозлоод зогсов. Бүх замын турш галт тэрэгний дундаж хурд ямар байх вэ?
2. Автомашин 40 с турш өөрийн хурдыг 30 м/с, 10 м/с болгов. Энэ хугацаанд ямар зам явав?
3. Цаначин 100 м налуу замаар уруудан 0.3 м/с2 хурдатгалтайгаар 20 с гулгав. Замын эхлэл төгсгөл дэх цаначны хурдыг ол.
4. Дугуйчин 8 м/с хурдтай хөдөлж байснаа газар уруудан 14 м/с хурдтай болтлоо 33 м зам явав. Энэ хугацаанд ямар хугацаа зарцуулав?
5. Худаг уруу чулуу унаснаас хойш 6 с болоод дуу сонсогдов. Дууны тархах хурд 332 м/с бол худгийн гүнийг ол!
6. Бие 245 м өндрөөс чөлөөтэй унана. Сүүлчийн нэг секундэнд ямар өндөрт байх вэ?
7. Хүүхэд байшингийн тагт дээрээс бөмбөг шидэв. 1, 2, 3, 4, 5 с дараахь бөмбөгийн координатыг тодорхойл. Шидэлтийн эхний хурд 20 м/с болно.
8. Нэг бие h1 өндрөөс унаж эхлэхийн хамт түүнээс илүү h2 өндрөөс өөр нэг бие унаж эхлэв. Хоёр бие газар нэгэн зэрэг унахын тулд хоёрдугаар биеийн эхний хурд ямар байх вэ?
9. Сек, мин, цагийн зүүний өнцөг хурдыг ол.
10. 50 рад/с өнцгийн хурдтай эргэлдэж байгаа голын эргэлтийн тэнхлэгээс 20 мм, 80 мм зайд байгаа цэгийн төвд тэмүүэх хурдатгалыг ол.
Түвшин -3
1. 3 м/с хурдтай тэрэг 1.5м/с хурдтай хөдөлж байсан тэргийг гүйцэж мөргөв. Мөргөсний дараа гүйцсэн тэрэг буцаад 1 м/с хурдтай болж нөгөө тэрэг анхны чиглэл дагуу 2.5 м/с хурдтайгаар хөдөлгөөнөө үргэлжлүүлэв. Нэгдүгээр тэрэгний масс 0.5 кг бол хоёрдогч тэрэгний масс ыг ол.
2. Эхний хурдгүй хөдөлж 10 с дараа 20 м/с хурдтай бол үйлчилсэн хүчийг ол. Масс 15 кг
3. Тайван байсан 2 кг масстай биед 5 сек-ын турш 0.1 Н хүч үйлчилнэ. Энэ хугацаанд уг бие ямар зам явж, ямар хурдтай болох вэ?
4. Ижил урттай 2 пүршний нэг нэг үзүүрээс нь нэг цэгт бэхлээд нөгөө хоёр сул үзүүрээс нь гараараа татав. 100 н/м харимхай чанартай пүрш 5 м сунав. Нөгөө пүрш 1см сунасан бол хоёр дахь пүршний харимхай коэффициентийг ол.
5. Сарны масс дэлхийн массаас бараг 100 дахин бага, диаметр нь бараг 4 дахин бага бол саран дээр чөлөөт уналтын хурдатгал ямар байх вэ?
6. Хэвтээ байрлуулсан модон банзан дээгүүр 2 кг масстай дөрвөлжин модон ачааг 100 н/м уян харимхайн коэффициенттэй пүршээр жигд татна. Үрэлтийн коэффициент 0.3. Пүршний суналтыг ол.
Түвшин - 3
1. 20 кН жинтэй вагонд 810 Н хүч үйлчлэхэд ямар хурдатгалтай хөдлөх вэ?
2. Жингээрээ 1000 тонн галт тэрэг зогсоолоос жигд хурдлан хөдөлж 250 м зам яваад 36 км/ц хурдтай болов. Эсэргүүцлийн хүч 0.006 Н тэнцүү бол чирэх хүчийг ол.
3. 600 кг жинтэй цахилгаан шат уруудан хөдлөхдөө 3 сек-д 405 м зам явна. Канатын татах хүч ямар байх вэ?
4. Блокын ховилд үл сунах утас оруулан үзүүрүүдэд нь m1, m2 ачаа зүүж блокоо динамометрын дэгээнд бэхэлжээ. Хүндийн хүчний үйлчлэлээр ачаанууд хөдлөхөд динамометр 30 Н заажээ. Хэрэв m1 =1кг бол m2 хичнээн кг байх вэ?
5. 4 адилхан ачаа тус бүр утсаар холбогджээ. Үүнийг тэгшхэн гөлгөр гадаргуутай ширээн дээр тавьж эхний ачааг F хүчээр татжээ. Ачаа ба ширээний хоорондох үрэлтийг тооцохгүйгээр бүх утаснуудын татах хүчийг ол.
6. Хүнд нь 500 г дөрвөлжин ачаа 300 г жинтэй ачааны нөлөөгөөр хэвтээ хавтгайн дагуу хөдөлнө. Үрэлтийн коэффициент 0.2 бол хөдөлгөөний хурдатгалыг тодорхойл.
7. Устай хувинг 0.5 м урт олсонд уяж босоо хавтага дээгүүр эргүүлнэ. Эргэлтийн хамгийн дээд цэгт ус асгарахгүй байхын тулд адаглаад ямар хурдтай эргүүлэх вэ?
Түвшин - 3
1. 2 кг ба 3 кг масстай хоёр бөмбөрцөг харгалзан 6 м/с, 4 м/с хурдтайгаар хэвтээ хавтага дээгүүр бие биентэйгээ 90 өнцөг үүсгэн хөдөлнө. Эдгээр бөмбөрцгүүдийн импульсүүдийн нийлбэр ямар байх вэ?
2. Завь 3 м/с хурдтай хөдөлж байхад түүний дээгүүр хөдөлгөөний эсрэг чиглэлд хүхэд 6 м/с хурдтайгаар харайв. Хүүхэд харайсны дараа завьны хурд ямар болох вэ? Хүүхдийн масс 50 кг хүүхэд суугаагүй үед завьны масс 150 кгм/с
Түвшин - 3
1. Эгц дээш 49 м/с хурдтай шидэгдсэн биеийн кинетик энерги ба потенциал энерги ямар өндөрт тэнцүү байх вэ?
2. 10 кг масстай бие 100 м өндрөөс чөлөөтэй унав. Унаж эхэлснээс хойш нийт энерги хэдэн хувь нь 2 сек дараа кинетик энерги болон хувирах вэ?
3. Бөмбөг хэвтээ чиглэлд өнцөг үүсгэн 16 м/с хурдтай шидэгдэв. 10 м өндөрт түүний хурд ямар байх вэ?
4. Хэвтээ чиглэлд 300 өнцөг үүсгэн налуугаар Pжинтэй ачаа жигд өснө. Үрэлтийн коэффициент 0.4 байхад налуугийн АҮК ямар байх вэ?
No comments:
Post a Comment