Thursday, December 27, 2012

Шалгалтын асуултууд

1.   Механик хөдөлгөөн, түүний ангилалыг тайлбарлана уу?
2.    Идеал хийн молекул кинетик онолын үндсэн тэгшитгэлийг бичиж гаргалгаа хий,
3.    20 кг масстай сумны хурд 900 м/с – 800 м/с болж өөрчлөгдөхөд кинетик энерги яаж өөрчлөгдөх вэ?
4.   Хөдөлгөөний тэгшитгэл эгшин зуурын хурд, хурдатгал, нормаль ба тангенциал хурдатгалыг томьёо, тодорхойлолтыг бичнэ үү?
5.    Молекулын концентраци, молекулуудын хурд. Арифметик дундаж, квадратын дундаж, хамгийн магадлангуй хурдыг тус бүр тайлбарлан бичнэ үү!
6.    Эгц дээш 49 м/с хурдтай шидэгдсэн биеийн кинетик энерги ба потенциал  энерги ямар өндөрт тэнцүү байх вэ?
7.    Ньютоны хуулиудыг бичиж, жишээгээр тайлбарлана уу !
8.    Изопроцессууд адиабат процессыг тайлбарлан графикийг зур.9.    1Н жинтэй ачааг 2 Н хүчний үйлчлэлээр 3 м өндөрт гаргахад хийгдэх ажлыг ол.
10.    Гравитацын орон дахь биесийн хөдөлгөөн. Сансрын хурдууд. Гравитацын ба инерц хүчийг тайлбарлан бичнэ үү!.
11.    Цикл процесс. Карногийн цикл. Дулааны хөдөлгүүр, түүний ашигт үйлийн коэффициент ба хэрэглээ тайлбарла.12.    Тус бүр 5 кг ба 3 кг масстай хоёр туухайг үл хөдлөх эргэвч дээгүүр тохсон утасны хоёр үзүүрт дүүжилсэн бол үрэлт ба эргэвчийн жинг тооцохгүйгээр туухайнууд хөдлөх үед утасны чангаах хүчийг ол.
12.    Импульс, импульс хадгалагдах хууль, түүний хэрэглээг тайлбарала.
13.    Термодинамикийн тэнцвэр. Термодинамикийн I ба II хууль. Дулаан багтаамж томьёо, тодорхойлолтыг бичнэ үү?
14.    10 кг масстай бие 100 м өндрөөс чөлөөтэй унав. Унаж эхэлснээс хойш нийт энерги хэдэн хувь нь 2 сек дараа кинетик энерги болон хувирах вэ?
15.    Биеийн хүндийн төв Хатуу биеийн эргэх хөдөлгөөний динамикийн үндсэн хуулийг тайлбарла.
16.    Дулааны хөдөлгөөн, дулааны тоо хэмжээ. Дотоод энерги, эдгээрийн өөрчлөлтийн томьёо, тодорхойлолтыг бичнэ үү?1
17.    50 рад/с өнцгийн хурдтай эргэлдэж байгаа голын эргэлтийн тэнхлэгээс 20 мм, 80 мм зайд байгаа цэгийн төвд тэмүүэх хурдатгалыг ол
18.    Энерги хадгалагдах хууль. Үрэлт, дотоод үрэлт. Кинематик ба динамик зууралдалтыг тайлбарлан бичнэ үү!
19.    Моль, молийн тоо, молекулын хэмжээ ба масс тайлбарла.
20.    Бие 245 м өндрөөс чөлөөтэй унана. Сүүлчийн нэг секундэнд ямар өндөрт байх вэ?
21.    Инерцийн момент. Эргэлтийн өнцөг, өнцөг хурд, өнцөг хурдатгалын томьёо, тодорхойлолтыг бичнэ үү?
22.    Шингэний шинж чанар, урсамтгай чанар, шингэний гадаргын таталцал.
23.    Дугуйчин 8 м/с хурдтай хөдөлж байснаа газар уруудан 14 м/с хурдтай болтлоо 33 м зам явав. Энэ хугацаанд ямар хугацаа зарцуулав?
24.    Хэлбэлэх хөдөлгөөн, түүний  үе, давтамжийн томьёо, тодорхойлолтыг бичнэ үү?
25.    Норгох ба үл норгох шингэн. Капилляр үзэгдэлийг тайлбарла.26.    5 м/с хурдтай хөдөлж байсан 2 тн масстай вагоныг 100Н хүчний үйлчлэлээр зогсоотол хичнээн хугацаа өнгөрөх вэ?
26.    Тооллын бие ба тооллын систем, Инерциал ба инерциал бус тооллын системийг тайлбарла.
27.    Конвекцийн дулаан солилцоо, цацралтаар дулаан дамжих үзэгдлийн жишээгээр тайлбарлана уу?
28.    Галт тэрэг 20-ын турш өөрийн хурдаа 72 км/цаг-аас 36 км/цаг  болтлоо бууруулаад дараа нь 5 минутын турш жигд хөдлөөд 400 м зам яваад тоормозлоод зогсов. Бүх замын турш галт тэрэгний дундаж хурд ямар байх вэ?

Tuesday, October 30, 2012

Мэдээлэл


2012 онд соронзон туйлууд солигдох уу?

2012 оны арванхоёрдугаар сарын 21-нд дэлхий сүйрэх талаар олон янзын яриа байдаг. Тухайлбал эл өдөр манай гарагийн соронзон орны хүч гэнэт суларч, улмаар өмнөд, хойд туйлууд байрлалаа өөрчилнө гэсэн таамаглал буй.
үүний улмаас дэлхий нарны цацраг идэвхт туяанаас хамгаалагдахаа болихоос гадна хиймэл дагуулууд сансрын тойргоосоо гарч, GPS буюу байрлал тогтоох систем эвдэрч, улмаар дэлхий дээрх бүх харилцаа холбооны сүлжээ ажиллахаа болино гэсэн таамаглал бий. Харин одоо санаа зовох зүйлгүй. Учир нь шинжлэх ухаан үүнийг үгүйсгэж байна. Магадгүй энэ таамаглал хэзээ нэгэн цагт биелж болох ч ойрын ирээдүйд тохиохгүй нь. Соронзон орон болоод соронзон туйлтай холбоотой эдгээр үзэгдлүүд дараагийн мянганд л тохиож болох аж.
Соронзон туйлууд солигдох үзэгдэл нь газрын гадарга доогуур чөлөөтэй урсаж байдаг төмрийн хайлмалтай холбоотой. Уг хайлмалын сул байдал чөлөөт электронуудыг нэгэн төвлөрсөн хөдөлгөөнд оруулдаг. Цэнэгтэй хэсгүүдийн хөдөлгөөн хүчтэй соронзон хоёр туйл үүсгэдэг. Хэдийгээр соронзон туйлууд тогтвортой ч түүхийн явцад буюу сүүлийн хэдэн сая жилд хэд хэдэн удаа соронзон чанар нь алдагдаж, заримдаа бүх байрлалаа сольж байж. Гэвч үүнийг нотлох хангалттай баримт одоогоор байхгүй. Хамгийн сүүлд соронзон туйлууд 780 мянган жилийн өмнө солигдсон бөгөөд Цэрдийн галавын үед хамгийн удаан буюу 40 сая жилийн турш тогтвортой байсан аж. Одоогийн байдлаар дэлхийн соронзон туйлууд хэдэн сая жилийн дунджаас илүү хүчтэй байгаа гэж үздэг.

шалгах асуулт


  1. Молекул кинетик онол гэж юу вэ?
  2. Броуны хөдөлгөөний мөн чанар юу болох бөөмийн хөдөлгөөний хурд юунгаас хамаарах вэ?
  3. Молекул атом гэдгийг тодорхойлж хэл?
  4. Молекулын масс авгодрын тоо бодьсийн хэмжээ гэж юу вэ?
  5. Отто Штерны туршилгын үр дүн юу вэ?
  6. Бодис хайлах ба царцах үзэгдэл хайлхын хувийн дулаан гэж юу болох?
  7. Уурших ба конденсацын үзэгдэл уур үүсэхийн хувийн дулаан гэж юу вэ?
  8. Буцлах үзэгдэл гэж юу болох буцлах цэг буцлах темратур нь даралтаас хамаарах
  9. Түлш шатах үзэгдэл шаталтын хувийн дулаан гэж юу вэ?
  10. Молекул кинетик онолын үндсэн тэгшитгэлийг гаргах хэлбрүүдийг бич
  11. Молекул кинетик онолын үндсэн тэгшитгэлээс макро ба микро параметрүүдийг нэрлэ?
  12. Температур түүний физик үндэс цельсийн ба кельвний хуваарийн тухай ойлгот хэлэх
  13. Ажил ба дулаан, солилцох гэж юу вэ?
  14. Дулааны тоо хэмжээ хувийн дулаан багтаамж гэу юу вэ?
  15. Биеийн дотоод энерги түүнийг өөрчлөх аргуудийг хэл
  16. Нэг атомт идеал хийн дотоод энерги юутай тэнцүү вэ?
  17. Моно ба поли кристалл гэж юу вэ?
  18. Бодьсийн анизитроп шинж чанар юунаас хамаарах вэ?
  19. Хийн төлөв байдлийн тэгшитгэлийг молекул кинетик онлын үндсэн тэгшитгэлээс гарга
  20. Бодьсийн харимхай налархай хэврэг чанар гэж юу вэ? тайлбар өг жишээ гарга?

Tuesday, October 23, 2012

Бие даалт Ф2

Түвшин 3
1.    Усны моляр масс 18 10-3 кг/ моль, 200 см3 эзэлхүүнтэй савд усны хэдэн молекул байх вэ?
2.    20 м3 гадаргатай эдлэлийг 1 мкм зузаантай усны давхаргаар хучив. Түүнийг бүрэхэд мөнгөний хэдэн атом орсон вэ?
3.    Ердийн нөхцөлд хүчилтөрөгчийн молекулын дундаж хурд 460 м/с, хоёр мөргөлтийн хооронд нэг молекулын явах зам 6.53 10-6 бол нэг секундэд мөргөлдөх тоог ол?
Түвшин - 3
1.    6 кг масстай хий 200 кП даралтад 5 м3 эзлэхүүнтэй байв. Хийн молекулын хөдөлгөөний хурдны кв-ын дундаж утгыг ол.
2.    Хийн нягт 1.8 кг/м3 бөгөөд 1.5 ат даралтад оршино. Уг хийн молекулуудын дундаж квадратлаг хурдыг ол.
3.    4 м3 эзлэхүүнтэй 75 кН/м2 даралтад орших хийн молекулын тоо 5.4*1026 болно. Температурыг ол.
4.    12С температурт 200кН/м2  даралтад хийн молекулын тоо 5.4 1026 болно. Эзлэхүүнийг ол.
5.    127С температурт 8.3 105 Н/м2  даралтад гелийн хийн нягт ямар байх вэ?
6.    1.25 ат даралтад 0.6 м3 эзлэхүүнд орших хийн температур 300К болно. Ердийн нөхцөлд энэ хий ямар эзлэхүүнтэй байх вэ?
7.    1.4 105 Па даралттай хий агуулсан савыг 6л эзлэхүүнтэй хоосон савтай холбоно. Ингэхэд сав тус бүр ижилхэн 1 105Па даралттай болно. Савны анхны эзлэхүүнийг ол
8.    Хийн эзлэхүүнд 27 С 16л болно. 36 С-д энэ хий ямар эзлэхүүнтэй байна вэ?
9.    200 С хийн даралт 4.2 106 Н/м2 болно. 110 С температурт ямар даралтад орших вэ?
10.    Хий 8.1 105 Па даралт, 12 температурт 885 л эзлэхүүн эзлэнэ. 320К температурт 800 л эзлэхүүн эзлэх бол ямар даралтад орших вэ?
11.    6ат даралтад 293К температур хийн эзлэхүүүн 586л байв. Ямар температурт 2.25 105 Па даралтад ямар эзлэхүүн орших вэ?
12.    7.2 105 Па даралтад 288 К температур хийн эзлэхүүн 0.6 м3 болно. Ямар температурт 2.25 105 Па даралттай 1.6 м3 эзлэхүүнтэй байх вэ?
13.    Гелийн хийн 127 С температур 8.3 105  Па даралтад ямар нягттай байх вэ ?
14.    Дулааны машин халаагчаас 50 кЖ дулаан авна. Халаагчийн температур 493 К, хөргөгчийн температур 283 К бол АҮК ба хөргөгчид өгсөн дулааныг ол.
15.    Даралтыг 4 дахин өгсөж, эзлэхүүнийг 3 дахин багасгахад дотоод энерги хэд дахин өөрчлөгдөх вэ?
Түвшин - 3
1.    Хийн молекулуудын хурдны дундаж квадратлаг утга 700 м/с. 6кг масстай дунджаар 2 105 Н/м2 байгаа хийн эзлэхүүнийг ол.
2.    Ердийн нөхцөлд агаарын нягт 1.29 кг/м3 дундаж моляр массыг ол.
3.    100 С температурт хэвийн нягттай байхын тулд агаарыг ямар даралтад шахах вэ?
4.    Шилэн саванд хүчилтөрөгчийн даралт 7 104 Н/м2  мөнхүү саванд адилхан температуртай устөрөгч 5 104 Н/м2  даралтад оршино. Тухайн температурт энэ хоёр хийг холиход ямар даралттай болох вэ?
5.    0.3 кг масстай биеийг 85 С болтол нь халааж, 22 С температуртай 0.25 кг ус агуулсан 42 г масстай хөнгөн цагаан калориметрт хийжээ. Усны температур 28С болов. Ямар бие хийсэн бэ?
6.    Уурын машин нэг цагт 160 кг чулуун нүүрс шаардана. Үүнийг хөөргөх ус ороходоо 12 С температуртай байснаа гаргахдаа 27 С болно. Усыг халаахад түлшний шаталтын дулааныг 25%-ийг зарцуулдаг бол 1 сек-д хичнээн ус зарцуулах вэ?
7.    Ердийн нөхцөлд агаарын нягт 1.3 г/л 100 С-д 4*105 Н/м2 даралтад байгаа хийн нягт ямар байх вэ?
8.    40 л эзлэхүүнтэй баллон сав 1.98 кг нүүрсхүчлийн хий агуулсан бөгөөд 3*106 Н/м2-аас илүү даралтыг тэсвэрлэхгүй юм. Ямар температурт тэсрэх вэ?
9.    Үүлэнд хүрээлэгдсэн агаар 20*С температурт, 1*106 Н/м2 даралтад 2 л эзлэхүүнд оршино. Энэ агаарын 4 С температуртай усны 136 м гүнд байлгахад ямар эзлэхүүнтэй болох вэ?
10.    Савтай хий 2*105 Н/м2 даралтад, 127С температурт оршино. Уг хийн хагасыг гаргахад температур нь 50 С-аар буурна. Ямар даралттай болох вэ?
11.    Таглаагүй шилэн саванд 20 С температурт байса хийн нягт 2 дахин бага болгохын тулд хэдэн градус хүртэл халаах вэ?
12.    Резин саванд атмосферын ердийн даралтад 300 К температуртай агаар байв. Түүний эзлэхүүнийг 2 дхаин багасгахын тулд 277 К температуртай усанд ямар гүнд хийх вэ?
13.    Далайн түвшинд атмосферы едийн нөхцөлд байна гэж үзвэл далайн түвшнээс дээш 8.7 км өндөрт -47 С температурт агаарын нягт ямар байх вэ?
14.    300 К температурт 4*105 Па даралтад орших идеал хийн 3/5-ийг гаргахад температур нь 240 К болно. Үлдсэн хий ямар даралтад орших вэ?
15.    0.4м3 эзлэхүүнтэй сав дахь гелийн даралт 3*105 Па болно. Үүнийг 7 С-ээс 27 С хүртэл халаахад  дотоод энерги нь яаж өөрчлөгдөх вэ?
1.    Агаарт 2*10-8 Кл ба 1.6*10-7 Кл хоёр цэнэг бие биеэсээ 5 м зайд байрлана. Эхний цэнэгээс 3 см хоёр дахь цэнэгээс 4 см зайд алслагдсан цэгт цахилгаан орны хүчлэг ямар байх вэ?
2.    Квадратын тал 30 см. Үүний эсрэг хоёр орой дээр тус бүр 2*10-7 Кл цэнэгүүд байрлана. Квадратын нөгөө хоёр оройд байралсан цэгт цахилгаан орны хүчлэг чмар байх вэ?
3.    Унаж байгаа биед 4*10-8 Кл цэнэг өгөхөд хурдатгал нь хичнээнээр өөрчлөгдөх вэ? Биеийн масс 5 г. Дэлхийн гадарга дээрх цахилгаан орны хүчлэг 100 Н/Кл
4.    Керосинд хийсэн 4 см радиустай металл бөмбөрцгийн потенциал 180В. Бөмбөрцгийн цэнэгийг тодорхойл. 0.510-10 Кл цэнэгийг бөмбөрцгийн гадаргаас хүчний шугамын дагуу 8 см зайд шилжүүлэх ажлыг бодож ол.
5.    Хэрэв 10 см радиустай бөмбөрцгийн гадаргаас 1 м зайд потенциал 20В бол бөмбөрцгийн потенциал агаарт ямар байх вэ?бөмбөрцгийн цэнэгийг тодорхойл.
6.    Нэг ерөнхий төвтэй 15 см ба 30 см радиустай бөмбөрцөг агаарт оршино. Дотор талын бөмбөрцөгт 12*108 Кл цэнэг өгөхөд гадаад бөмбөрцгийн потенциал 450В. Бөмбөрцгийн төвөөс 10 см, 20 см, 36 см алс орших цэгүүд дэх хүчлэг ба потенциалыг ол.
7.    Босоо чиглэлд хүчний шугамтай цахилгаан оронд 1*10-9 г масстай тоосонцорыг 3.2*1017 Кл цэнэгээр цэнэглэж оруулжээ. Тоосонцор тэнцвэрийн байдалд байх цахилгаан орны хүчлэгийг ол.
8.    10 г масстай шарик 1.7*10-9 Кл цэнэгээр цэнэглэгджээ. Жингүйдлийн байдалд байсан шарик 3*104 В/м хүчлэгтэй цахилгаан оронд ямар хурдатгалтай хөдлөх вэ?
9.    0.6 мкф багтаамжтай конденсатор 200В хүртэл цэнэглэгджээ. Үүнийг 0.4 мкф багтаамжтай 300В хүчдэлтэй конденсатортой зэрэгцээ холбов. Конденсаторын ерөнхий хүчдэл болон энергийг тодорхойл.
10.    Ураны давсны цацраг идэвхт задралын үед 2*104 км/с хурдтай альфа бөөм нисэн гарна. Альфа бөөмд ийм хурд өгч чадах цахилгаан орны потенциалын ялгавар ямар байх вэ?
11.    Хоёр конденсаторыг цуваа холбоход ерөнхий багтаамж 0.75 мкф зэрэгцээ холбоход ерөнхий багтаамж нь 4 мкф болно. Конденсатор тус бүрийн багтаамжийг ол.
12.    Конденсаторын хавтгуудын хоорондох зай 2.5 м болно. Энэ конденсаторын үүсгэсэн цахилгаан орны дотор 20 электроны цэнэгтэй тэнцүү цэнэгтэй 110-11 г масстай хөөсөнцрийг тэнцвэртэй байлгахын тулд хичнээн цэнэг өгөх хэрэгтэй вэ? Конденсаторын багтаамж 0.015 мкф болно.
13.    1 мкф ба 2 мкф багтаамжтай конпенсаторууд зэрэгцээ холбогджээ. Үүнд 1 мкф багтаамжтай конденстаор цуваа холбож 120В тогтмол залгажээ. Ерөнхий багтаамж конденсаторын хавтага тус бүр дээрх цэнэг хүчдэлийг ол.

Түвшин - 3
1.    Никель дамжуулагчийн масс 17.6 кг, диаметр нь 2 мм бол эсэргүүцлийг ол.
2.    Динамомашины цахилгаан хөдөлгүүрийн ороомог ажиллахаас өмнө 100 Ом байв. Энэ үед орчны  температур 250С. Хэдэн цаг ажилласны дараа зэс ороомгийн эсэргүүцэл 120О м болов. Ороомог хэдэн гарадус болтол халсан вэ?
3.    Гальвини элементийг 0.2 Ом эсэргүүцэлд залгахад 0.5А гүйдэл гүйнэ. Харин үүнийг 2.4 Ом эсэргүүцэлд залгахад 0.25А гүйдэл гүйнэ. Гүйдэл үүсгэгчийн ЦХХ ба дотоод эсэргүүцлийг ол.
4.    Цахилгаан плитка 24 Ом эсэргүүцэлтэй бөгөөд 5А гүйдлээр ажиллана. Энэ плиткийг өдөрт хоёр цаг ажиллуулж байхад нэг сард хичнээн төгрөг төлөх вэ?
5.    5 Ом, 10 Ом хоёр дамжуулагч зэрэгцээ холбогджээ. Эхний дамжуулагчаар 100Ж дулаан ялгарна. Мөн хугацаанд нөгөө дамжуулагчаар хичнээн дулаан ялгарах вэ?

Түвшин - 3
1.    Хүхэр хүчлийн цайрын уусмалын катод дээр 2.04 г цайр 50минутын дараа ялгарав. Уусмалын эсэргүүцэл 1.8 Ом, залгуурууд дээрх хүчдэл 4.2В бол туйлшруулагч ЦХХ ол.
2.    Эдлэлийг 1 цагийн дотор 0.01 мм зузаан никелээр бүрэв. 1 дм2 дээрх гүйдлийн нягтыг ол.
3.    Зэсийн байвангийн уусмалаар 40 минутад гүйдэл гүйхэд катод дээр 1.98 г зэс ялгарна. Уусмалын эсэргүүцэл 1.3 Ом, туушруулагч ЦХХ 1В байхад залгуурууд дээрх хүчдэлийг ол.

Wednesday, October 3, 2012

Бие даалт

Түвшин - 3

1.    Галт тэрэг 20 с-ын турш өөрийн хурдаа 72 км/цаг-аас 36 км/цаг  болтлоо бууруулаад дараа нь 5 минутын турш жигд хөдлөөд 400 м зам яваад тоормозлоод зогсов. Бүх замын турш галт тэрэгний дундаж хурд ямар байх вэ?
2.    Автомашин 40 с турш өөрийн хурдыг 30 м/с, 10 м/с болгов. Энэ хугацаанд ямар зам явав?
3.    Цаначин 100 м налуу замаар уруудан 0.3 м/с2 хурдатгалтайгаар 20 с гулгав. Замын эхлэл төгсгөл дэх цаначны хурдыг ол.
4.    Дугуйчин 8 м/с хурдтай хөдөлж байснаа газар уруудан 14 м/с хурдтай болтлоо 33 м зам явав. Энэ хугацаанд ямар хугацаа зарцуулав?
5.    Худаг уруу чулуу унаснаас хойш 6 с болоод дуу сонсогдов. Дууны тархах хурд 332 м/с бол худгийн гүнийг ол!
6.    Бие 245 м өндрөөс чөлөөтэй унана. Сүүлчийн нэг секундэнд ямар өндөрт байх вэ?
7.    Хүүхэд байшингийн тагт дээрээс бөмбөг шидэв. 1, 2, 3, 4, 5 с дараахь бөмбөгийн координатыг тодорхойл. Шидэлтийн эхний хурд 20 м/с болно.
8.    Нэг бие h1 өндрөөс унаж эхлэхийн хамт түүнээс илүү h2 өндрөөс өөр нэг бие унаж эхлэв. Хоёр бие газар нэгэн зэрэг унахын тулд хоёрдугаар биеийн эхний хурд ямар байх вэ?
9.    Сек, мин, цагийн зүүний өнцөг хурдыг ол.
10.    50 рад/с өнцгийн хурдтай эргэлдэж байгаа голын эргэлтийн тэнхлэгээс 20 мм, 80 мм зайд байгаа цэгийн төвд тэмүүэх хурдатгалыг ол.

Түвшин -3

1.    3 м/с хурдтай тэрэг 1.5м/с хурдтай хөдөлж байсан тэргийг гүйцэж мөргөв. Мөргөсний дараа гүйцсэн  тэрэг буцаад 1 м/с хурдтай болж нөгөө тэрэг анхны чиглэл дагуу 2.5 м/с хурдтайгаар хөдөлгөөнөө үргэлжлүүлэв. Нэгдүгээр тэрэгний масс 0.5 кг бол хоёрдогч тэрэгний масс ыг ол.
2.    Эхний хурдгүй хөдөлж 10 с дараа 20 м/с хурдтай бол үйлчилсэн  хүчийг ол. Масс 15 кг
3.    Тайван байсан 2 кг масстай биед 5 сек-ын турш 0.1 Н хүч үйлчилнэ. Энэ хугацаанд уг бие ямар зам явж, ямар хурдтай болох вэ?
4.    Ижил урттай 2 пүршний нэг нэг үзүүрээс нь нэг цэгт бэхлээд нөгөө хоёр сул үзүүрээс нь гараараа татав. 100 н/м харимхай чанартай пүрш 5 м сунав. Нөгөө пүрш 1см сунасан бол хоёр дахь пүршний харимхай коэффициентийг ол.
5.    Сарны масс дэлхийн массаас бараг 100 дахин бага, диаметр нь бараг 4 дахин бага бол саран дээр чөлөөт уналтын хурдатгал ямар байх вэ?
6.    Хэвтээ байрлуулсан модон банзан дээгүүр 2 кг масстай дөрвөлжин модон ачааг 100 н/м уян харимхайн коэффициенттэй пүршээр жигд татна. Үрэлтийн  коэффициент 0.3. Пүршний суналтыг ол.

Түвшин - 3

1.    20 кН жинтэй вагонд 810 Н хүч үйлчлэхэд ямар хурдатгалтай хөдлөх вэ?
2.    Жингээрээ 1000 тонн галт тэрэг зогсоолоос жигд хурдлан хөдөлж 250 м зам яваад 36 км/ц хурдтай болов. Эсэргүүцлийн хүч 0.006 Н тэнцүү бол чирэх хүчийг ол.
3.    600 кг жинтэй цахилгаан шат уруудан хөдлөхдөө 3 сек-д 405 м зам явна. Канатын татах хүч ямар байх вэ?
4.    Блокын ховилд үл сунах утас оруулан үзүүрүүдэд нь m1, m2 ачаа зүүж  блокоо динамометрын дэгээнд бэхэлжээ. Хүндийн хүчний үйлчлэлээр ачаанууд хөдлөхөд динамометр 30 Н заажээ. Хэрэв m1 =1кг бол m2 хичнээн кг байх вэ?
5.    4 адилхан ачаа тус бүр утсаар холбогджээ. Үүнийг тэгшхэн гөлгөр гадаргуутай ширээн  дээр тавьж эхний ачааг F хүчээр татжээ. Ачаа ба ширээний хоорондох үрэлтийг тооцохгүйгээр бүх  утаснуудын татах хүчийг ол.
6.    Хүнд нь 500 г дөрвөлжин ачаа 300 г жинтэй ачааны нөлөөгөөр хэвтээ хавтгайн дагуу хөдөлнө. Үрэлтийн коэффициент 0.2 бол хөдөлгөөний хурдатгалыг тодорхойл.
7.    Устай хувинг 0.5 м урт олсонд уяж босоо хавтага дээгүүр эргүүлнэ. Эргэлтийн хамгийн дээд цэгт ус асгарахгүй байхын тулд адаглаад ямар хурдтай эргүүлэх вэ?

Түвшин - 3

1.    2 кг ба 3 кг масстай хоёр бөмбөрцөг харгалзан 6 м/с, 4 м/с хурдтайгаар хэвтээ хавтага дээгүүр бие биентэйгээ 90 өнцөг үүсгэн хөдөлнө. Эдгээр бөмбөрцгүүдийн импульсүүдийн нийлбэр ямар байх вэ?
2.    Завь 3 м/с хурдтай хөдөлж байхад түүний дээгүүр хөдөлгөөний эсрэг чиглэлд хүхэд 6 м/с хурдтайгаар харайв. Хүүхэд харайсны дараа завьны хурд ямар болох вэ? Хүүхдийн масс 50 кг хүүхэд суугаагүй үед завьны масс 150 кгм/с

Түвшин - 3

1.    Эгц дээш 49 м/с хурдтай шидэгдсэн биеийн кинетик энерги ба потенциал  энерги ямар өндөрт тэнцүү байх вэ?
2.    10 кг масстай бие 100 м өндрөөс чөлөөтэй унав. Унаж эхэлснээс хойш нийт энерги хэдэн хувь нь 2 сек дараа кинетик энерги болон хувирах вэ?
3.    Бөмбөг хэвтээ чиглэлд өнцөг үүсгэн 16 м/с хурдтай шидэгдэв. 10 м өндөрт түүний хурд ямар байх вэ?
4.    Хэвтээ чиглэлд 300 өнцөг үүсгэн налуугаар Pжинтэй  ачаа жигд өснө. Үрэлтийн коэффициент 0.4 байхад налуугийн АҮК ямар байх вэ?

Monday, April 16, 2012

Долгион оптик


Долгион оптик
1. Дараахь тодорхойлолтуудын аль нь когерент хоёр долгионыг зөв илэрхийлэх вэ?   а. ижил давтамжтай б.  далайцаараа ижил в. днхны фаз нь ижил  г. фазаараа ижил буюу тогтмолтооогоор ялгаатай д. долгионы уртараа ижил буюу тогтмол тоогоор ялгаатай.
2. Дараахь үзэгдлүүдийн алинд нь дифракцын үзэгдэл ажиглагдах вэ? 
а. солонго татах  б. нар сар хүрээлэх  в. когерент долгионууд бие биеэ сулруулах ба хүчтэй болгох  г. гэрлийн долгионы давтамж хүлээн авагч ба үүсгэгчийн хурднаас хамаарах  д. зогсонги долгион үүсэх
            3. Гэрлийн долгион агаар буюу вакуум ямар хурдтай тархах вэ?
 а. 3*108м/с  б. 1.5*108м/с в. 2*108м/с г. 340м/с д. 1450м/с
            4. Интерференцийн гэрэлт зурвасын үүсэх нөхцлийг заана уу? а. 2 долгионы замын уртад долгионы урт нь сондгой тоо дахин багтсан б. 2 долгионы замын уртад долгионы уртын хагас нь тэгш тоо дахин багтсан в. 2 долгионы фазын зөрүү тогтмол г. 2 долгионы замын уртын ялгаварт долгионы урт нь бүхэл тоо дахин багтсан д. 2 долгионы замын уртын ялгаварт долгионы уртын хагаст сондгой тоо дахин багтсан.
            5. Гэрлийн долгион 300Мм/с хурдтай тархдаг нь олон туршлагаар нотлогдсон. Энэ юуны нотолгоо вэ?  а. гэрэл механик долгион болохын б. гэрэл бөөмлөг шинж чанартайг в. гэрэл цахилгаан соронзон долгион болохын г.гэрэл шулуун тархдагийн д. гэрлийн дулааны үйлчлэл үзүүлдгийн
            6. Гэрлийн долгион байх орчинд ямар хурдтай тархах вэ?     а. 3*108м/с  б. 1.5*108м/с в. 2*108м/с г. 340м/с д. 1450м/с
            7. Интерференцийн харанхуй зурвас буюу min-н нөхцлийг заана уу?
а. 2 долгионы замын уртад долгионы урт нь сондгой тоо дахин багтсан б. 2 долгионы замын уртад долгионы уртын хагас нь тэгш тоо дахин багтсан в. 2 долгионы фазын зөрүү тогтмол г. 2 долгионы замын уртын ялгаварт долгионы урт нь бутархай тоо дахин багтсан д. 2 долгионы замын уртын ялгаварт долгионы уртын хагаст тэгш  тоо дахин багтсан.
            8.ямар хэмжигдэхүүнийг илэрхийлэх вэ? а. 2 когерент долгионы замын ялгавар  б.  торын тогтмол в. дифракцын зургийн min-н нөхцөл г. дифракцын зургийн max -н нөхцөл д. дифракцын торны зэрэгцээ 2 тунгалаг хэсгээр нэвтэрч долгионы замын ялгавар
            9. ямар хэмжигдэхүүнийг илэрхийлэх вэ? 
а. интерференцийн мах нөхцөл б. интерференцийн мin нөхцөл в. 2 долгионы замын ялгавар г. интерференцийн судал гарах зай д. Аль нь ч биш
            10. Когерент хоёр долгионы урт ижил 800нм, замын ялгавар нь 40мкм бол энэ хэсэгт интерференцийн ямар зурвас үүсэх вэ?  а. mах б. min в. mах ба мin  ээлжлэн г. аль нь ч биш
11. Дараахь илэрхийллүүдийн аль нь Малюсын хуулийг илэрхийлэх вэ?  
 а.   б.  в.   г.   д. Зөв хариу алга.
            12. Гэрэл цахилгаан соронзон долгион болохыг илэрхийлдэг үзэгдлүүдийг нэрлэнэ үү? а. дифракц б. Комптон эффект в. гэрлийн ойлт г. фотоэффект д. туйлшрал е. гэрлийн сарнил ё. дулаан цацаргалт
            13. Анализатор гэж юу вэ? а. гэрэл ойлгогч б. гэрэл хугалагч систем в.  гэрэл туйлшруулагч ялтас г. гэрэл туйлширсан эсэхийг шалгагч ялтас д. гэрэл шингээлтийг хэмжих хэрэгсэл
            14. Интерферометр гэж юу вэ? а. гэрлийн интерференцийн үзэгдлийг судлах багаж б. маш бага зайг хэмжих багаж в. гэрлийн туйлшралыг судлах багаж г. гэрлийн интерференцийн үзэгдэл дээр үндэслэгдсэн гадаргын тэгш байдлыг хэмжих багаж  д. гэрлийн дифракцын үзэгдлийг судлах багаж
            15. Когерент хоёр долгионы урт ижил 900нм, замын ялгавар нь 540мкм бол энэ хэсэгт интерференцийн ямар зурвас үүсэх вэ?  а. mах б. min в. mах ба min  ээлжлэн г. аль нь ч биш
16. 2мм-т  1000 зураас гаргасан дифракцын торын тогтмолыг тодорхойл.    а. 0.002мм б. 2мм в. 0.5мм г. 0.005мм д.  0.0025мм
            17. Дифракцын торын тогтмол мм бол 6мм-т хичнээн зураас ноогдох вэ?        а. 300 б. 3 в. 1200 г. 0.012 д. 12000
            18. Хоёр орчны заагт туссан гэрлийн ойсон ба хугарсан цацрагууд хоорондоо хэдэн градусын өнцөг үүсгэвэл ойсон цацраг бүрэн туйлшрах вэ? а. 0о б. 30о  в. 180о г. 90о д. 180о
19. Хоёр орчны заагт туссан гэрлийн ойсон ба хугарсан цацрагууд хоорондоо хэдэн градусын өнцөг үүсгэвэл хугарсан цацраг хагас туйлшрах вэ?  а. 0о б. 30о  в. 180о г. 90о д. 180о
20. Шугаман туйлширсан гэрэл гэж ямар гэрлийг хэлэх вэ?  а. гэрлийн долгионы хэлбэлзэл бүх чиглэлд бол  б. гэрлийн долгионы хэлбэлзэл зөвхөн нэг чиглэлд бол в. гэрлийн долгионы хэлбэлзэл перпиндикуляр хоёр чиглэлд бол  г. байгалийн гэрэл д. ердийн гэрэл
21. Шар гэрлийн долгионы урт агаарт 0.480мкм бол усанд ямар байх вэ?
а. 3*108м  б. 340м в.034мкм г. 638нм д. 360нм
            22. Когерент 2 долгионы урт 600нм, дэлгэцэн дээр 3-р эрэмбийн min  үүсэхийн тулд 2 долгионы замын ялгавар ямар байх вэ?   ....................... (4оноо)
            23. 5мкм тогтмолтой дифракцын торон дээр 150мкм долгион урттай гэрэл тусгахад 4-р эрэмбийн мах –м ямар өнцгөөр харагдах вэ? ............. (4оноо)
            24. Когерент 2 гэрэл үүсгэгчээс 4м зайд байрлах дэлгэцэн дээр дэлгэцийн төвөөс 0.02мм зайд интерференцийн мах-м үүссэн базамын ялгавар нь 0.9см бол гэрэл үүсгэгчдийн хоорондох зайг ол. ................................. (4оноо)
            25. 600нм урттай гэрлийг торон дээртусгахад түүнээс 1.1м зайд орших дэлгэцийнтөвөөс 3см зайд 1-р эрэмбийн гэрэлт судал үүссэн бол торын тогтмол ямар байсан бэ? ............................................................................  (5оноо)
Квант оптик
            1. Гэрлийн квант шинж чанарыг хэн анх дэвшүүлсэн бэ?  а. Максвелль б. Герц в. Эйнштейн г. Планк д. Лебедев
            2. Дараахь үзэгдлүүдээс аль нь гэрлийн квант онолоор тайлбарлагдах вэ? а. цацаргалт б. дифракц в. ойлт г. туйлшрал д. хугарал
            3.  давтамжтай гэрлийн квантын импульс ямар байх вэ?  а.  б.  в.   г.  д.
            4. Бодис дээр ямар өнгийн гэрэл тусгавал ямар өнгийн гэрэл цацаргах вэ? а. цэнхэр хөх б. улаан шар в. ягаан г. улаан, улбар шар, шар, ногоон д. ногоон, цэнхэр, хөх, ягаан
            5.  долгионы урттай гэрлийг бодис шингээвэл ямар долгион урттай гэрлийн долгионыг цацаргах вэ?  а.  б.  в.  г.  
д.  
            6. Химийн урвалын үр дүнд бодис гадагш гэрлийн долгион цацаргах үзэгдлийг .................. гэнэ. а. дулаан цацаргалт б. цацаргалт в. шингээлт г. фотолюмнесценци д. химеолюмнесценци
            7. Спектр судлалын шинжилгээ гэж юу вэ?   а. Бодисын спектр гаргах арга б. Атомын спектрийн шугамаар нь бодис дахь химийн найрлага тодорхойлох арга в. Гэрлийг долгионых нь уртаар ялгаж харуулах арга г. нар, сар, оддын бүтцийг тодорхойлох арга д. гэрлийн царцаргалтын мөн чанарыг тодорхойлох арга
8. Ямар бодисын цацаргалт судалт спектр байдаг вэ? а. нар, сарны б. химийн элементүүдийн в. абсолют хар биеийн г. металлуудын д. нийлмэл органик бодисуудын
9. Судалт спектр ямар хэлбэртэй байдаг вэ? а. 7өнгийн гэрэлт зурвас б. салангид шугамууд в. бараан суурь дээр өнгөт зурвасууд г. нэл спектр дээр хар шугамууд д. аль нь ч биш
10. Рентген туяа үүсэх физик үндэс юу вэ? а. сийрэг хий гэрэлтэхэд  б. Электрод хоорондын электроны хөдөлгөөнөөс  в. электроны хурд нэмэгдэхэд  г. Цэнэгт бөөмийн хурд огцом саарахад  д. Электроны хурд нэмэгдэхэд
11. Цагаан өнгийн гэрэл призмээр нэвтрэхдээ долоон өнгийн спектр болон задардаг физик шалтгааныг тайлбарла. а. орчны хугарлын илтгэгч тусгалын өнцгөөс хамаардаг б. орчны хугарлын илтгэгч туссан гэрлийн долгионы уртаас хамаарах в. орчны хугарлын илтгэгч туссан гэрлийн эрчмээс хамаарах г. гэрлийн интерференцийн үзэгдлийн улмаас д. гэрлийн дифракцын үзэгдлийн улмаас
12. Бие дээр гэрэл тусахад хар өнгөтэй харагдана. Учир нь: а. Бүх өнгийн гэрлийг шингээнэ. б. Бүх өнгийн гэрлийг ойлгоно. в. Зөвхөн хар өнгийг ойлгоно. г. Зөвхөн хар өнгийн гэрлийг шингээнэ. д. Зөвхөн шар, хөх өнгийн гэрлийг нэвтрүүлнэ.
13. Ямар өнгийн гэрэл спектрескопын призмээр нэвтрэхдээ бусдаас бага өнцгөөр хазайх вэ? а. улаан б. ягаан в. ногоон г. цагаан д. цэнхэр
14. Фотоэффектийн улаан хилийг ямар томъёогоор тодорхойлох вэ?
а.   б.  в.  г.    д.
14. Дараахь гэрлийн долгионуудыг долгион урт ихсэх дарааллаар байрлуул. 1. ногоон 2.шар 3.ультра ягаан 4. хөх 5. Улбар шар 6. Инфра улаан 
а.  1,2,3,4,5,6  б. 6,5,4,3,2,1, в. 4,5,3,2,1,6  г. 3,6,5, 2,1,4, д. 3,4,1,2,5,6
15. Дараахь гэрлийн долгионуудыг давтамж багасах дарааллаар байрлуул. 1. ногоон 2.шар 3.ультра ягаан 4. хөх 5. Улбар шар 6. Инфра улаан 
а.  1,2,3,4,5,6  б. 6,5,4,3,2,1, в. 4,5,3,2,1,6  г. 3,6,5, 2,1,4, д. 3,4,1,2,5,6
16. Металлын фотоэффектийн торгон хилийн давтамж 5*1015Гц бол 1. 4.5*1015Гц павтамжтай, 2. 6*10-8м долгион урттай гэрлийн квант тусгахад фотоэффектийн үзэгдэл явагдах уу?  а. алинд нь ч явагдахгүй б. Хоёуланд нь явагдана. в. 1-д явагдана, 2-д явагдахгүй г. 1-д явагдахгүй, 2-д явагдана.
            17. Металлын гадаргаас сугаран гарах электроны кинетик энерги нь тусаж буй гэрлийн ..................... шууд хамаарна.  а. эрчмээс б. долгион уртаас в. давтамжаас  г. металлын гаралтын ажлаас д. зөв хариулт алга.
            18. Гэрлийн квантын энергийн томъёо аль нь вэ?  а.    б.   в.   г.   д.
19. Комптон сарнилын үеийн импульс хадгалагдах хуулийн тэгшитгэлийг ямар байх вэ?
а. б. в.  г.   д.
            20. 2.5 хугарлын илтгэгч бүхий орчинд гэрлийн долгион ямар хурдтай тархах вэ?   а. 7.5м/с  б. 3*108 м/с  в. 1.2*108 м/с  г. 7.5*108 м/с  д. 2.5*108 м/с
            21. 30кГц давтамжтай гэрлийн квантын энерги ба импульсийг тодорхойл.  ................................................................................................. (4оноо)
            22. 700нм долгион урттай гэрлийн импульс ба энергийг тодорхойл. .....................................................................................................................   (5оноо)
            23. Металлын фотоэффект болох торгон хил 5650оА бол түүнийг 4200оА долгион урттай гэрлээр гэрэлтүүлэхэд үүсэх фотоэлектроны хурдыг тодорхойл. ................................................................................................    (4оноо)
            24. Цезийн гадаргаас 4*1015Гц давтамжтай гэрлийн үйлчлэлээр сугаран гарсан фото элетронууд 8В потенциалын ялгаварт бүрэн хаагдсан бол цезийн электрон гаралтын ажлыг тодорхойл. ....................................................... (5оноо)
            25. 0.8Мэв энергитэй гэрлийн квант чөлөөт электрон дээрээс 45оөнцгөөр сарнисан бол тийрэгдсэн электроны кинетик энерги ба сарнисан квантын долгион уртыг тодорхойл. .......................................................................... (5оноо)
           
а.б.в.г.д.