Thursday, December 27, 2012

Шалгалтын асуултууд

1.   Механик хөдөлгөөн, түүний ангилалыг тайлбарлана уу?
2.    Идеал хийн молекул кинетик онолын үндсэн тэгшитгэлийг бичиж гаргалгаа хий,
3.    20 кг масстай сумны хурд 900 м/с – 800 м/с болж өөрчлөгдөхөд кинетик энерги яаж өөрчлөгдөх вэ?
4.   Хөдөлгөөний тэгшитгэл эгшин зуурын хурд, хурдатгал, нормаль ба тангенциал хурдатгалыг томьёо, тодорхойлолтыг бичнэ үү?
5.    Молекулын концентраци, молекулуудын хурд. Арифметик дундаж, квадратын дундаж, хамгийн магадлангуй хурдыг тус бүр тайлбарлан бичнэ үү!
6.    Эгц дээш 49 м/с хурдтай шидэгдсэн биеийн кинетик энерги ба потенциал  энерги ямар өндөрт тэнцүү байх вэ?
7.    Ньютоны хуулиудыг бичиж, жишээгээр тайлбарлана уу !
8.    Изопроцессууд адиабат процессыг тайлбарлан графикийг зур.9.    1Н жинтэй ачааг 2 Н хүчний үйлчлэлээр 3 м өндөрт гаргахад хийгдэх ажлыг ол.
10.    Гравитацын орон дахь биесийн хөдөлгөөн. Сансрын хурдууд. Гравитацын ба инерц хүчийг тайлбарлан бичнэ үү!.
11.    Цикл процесс. Карногийн цикл. Дулааны хөдөлгүүр, түүний ашигт үйлийн коэффициент ба хэрэглээ тайлбарла.12.    Тус бүр 5 кг ба 3 кг масстай хоёр туухайг үл хөдлөх эргэвч дээгүүр тохсон утасны хоёр үзүүрт дүүжилсэн бол үрэлт ба эргэвчийн жинг тооцохгүйгээр туухайнууд хөдлөх үед утасны чангаах хүчийг ол.
12.    Импульс, импульс хадгалагдах хууль, түүний хэрэглээг тайлбарала.
13.    Термодинамикийн тэнцвэр. Термодинамикийн I ба II хууль. Дулаан багтаамж томьёо, тодорхойлолтыг бичнэ үү?
14.    10 кг масстай бие 100 м өндрөөс чөлөөтэй унав. Унаж эхэлснээс хойш нийт энерги хэдэн хувь нь 2 сек дараа кинетик энерги болон хувирах вэ?
15.    Биеийн хүндийн төв Хатуу биеийн эргэх хөдөлгөөний динамикийн үндсэн хуулийг тайлбарла.
16.    Дулааны хөдөлгөөн, дулааны тоо хэмжээ. Дотоод энерги, эдгээрийн өөрчлөлтийн томьёо, тодорхойлолтыг бичнэ үү?1
17.    50 рад/с өнцгийн хурдтай эргэлдэж байгаа голын эргэлтийн тэнхлэгээс 20 мм, 80 мм зайд байгаа цэгийн төвд тэмүүэх хурдатгалыг ол
18.    Энерги хадгалагдах хууль. Үрэлт, дотоод үрэлт. Кинематик ба динамик зууралдалтыг тайлбарлан бичнэ үү!
19.    Моль, молийн тоо, молекулын хэмжээ ба масс тайлбарла.
20.    Бие 245 м өндрөөс чөлөөтэй унана. Сүүлчийн нэг секундэнд ямар өндөрт байх вэ?
21.    Инерцийн момент. Эргэлтийн өнцөг, өнцөг хурд, өнцөг хурдатгалын томьёо, тодорхойлолтыг бичнэ үү?
22.    Шингэний шинж чанар, урсамтгай чанар, шингэний гадаргын таталцал.
23.    Дугуйчин 8 м/с хурдтай хөдөлж байснаа газар уруудан 14 м/с хурдтай болтлоо 33 м зам явав. Энэ хугацаанд ямар хугацаа зарцуулав?
24.    Хэлбэлэх хөдөлгөөн, түүний  үе, давтамжийн томьёо, тодорхойлолтыг бичнэ үү?
25.    Норгох ба үл норгох шингэн. Капилляр үзэгдэлийг тайлбарла.26.    5 м/с хурдтай хөдөлж байсан 2 тн масстай вагоныг 100Н хүчний үйлчлэлээр зогсоотол хичнээн хугацаа өнгөрөх вэ?
26.    Тооллын бие ба тооллын систем, Инерциал ба инерциал бус тооллын системийг тайлбарла.
27.    Конвекцийн дулаан солилцоо, цацралтаар дулаан дамжих үзэгдлийн жишээгээр тайлбарлана уу?
28.    Галт тэрэг 20-ын турш өөрийн хурдаа 72 км/цаг-аас 36 км/цаг  болтлоо бууруулаад дараа нь 5 минутын турш жигд хөдлөөд 400 м зам яваад тоормозлоод зогсов. Бүх замын турш галт тэрэгний дундаж хурд ямар байх вэ?