hyperphysics |
Sunday, December 25, 2011
Альберт Эйнштейн
Шинжлэх ухааны нэр алдар нь зарим хүмүүст орлого өгдөг сүүтэй үнээ, заримд нь ариун гэгээн тэнгэрийн дагина мэт санагдана.
E=mc2
E=mc2
Альберт Эйнштейн (Albert Einstein, зөв дуудлага нь Айнштайн, *1879 оны 3 сарын 14 – †1955 оны 4 сарын 18) нь Германы жүүд гаралтай АНУ Швейцарийн онолын физикч байв. Түүний онолын физикт оруулсан хувь нэмэр нь физикийн ертөнцийг асар ихээр өөрчилсөн билээ.
Түүний судалгааны үндсэн чиглэл болох гол харьцангуйн онол нь орон зай ба цаг хугацааны ойлголтыг үндсээр нь өөрчилсөн юм. Тэрээр 1905 онд гаргасан "Хөдөлж буй биетийн электродинамик" гэсэн гарчигтай ажлынх нь агуулга нь харьцангуйн тусгай онол хэмээн тодорхойлогдсон билээ. Эйнштейн 1916 онд харьцангуйн ерөнхий онолоо нийтлүүлсэн. Мөн тэрээр Квант физикт дорвитой хувь нэмэр оруулсан бөгөөд 1905 онд хэвлүүлж байсан Фото-электроны эффектийн тайлбараараа 1922 оны арван нэгдүгээр сард 1921 оны физикийн Нобелийн шагнал хүртсэн билээ. Түүний онолын ажлууд болон E=mc2 масс-энергийн тэнцэтгэл нь атомын бөмбөг ба цөмийн энергийн хөгжилд шууд бусаар нөлөөлсөн.

Subscribe to:
Posts (Atom)